УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЭТТ ХК-нд томилогдох гадаад захирлуудын нэгийг нь 650 мянган ам.доллароор цалинжуулахаар яригдаж байна

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг улс төрийн хамаарлаас гаргах үүднээс олон улсад сонгон шалгаруулалт зарлаж, гаднын менежментээр удирдуулахаар болоод буй.

Засгийн газрын түвшинд долоон захирлынх нь тавыг, ТУЗ-ийн хараат бус гишүүнээр хоёр хүнийг томилохоор яригдаж байна. Тодруулбал,

  1. Гүйцэтгэх захирал /CEO/
  2. Үйл ажиллагаа хариуцсан захирал /COO/
  3. Санхүү хариуцсан захирал /CFO/
  4. Борлуулалт, маркетинг хариуцсан захирал /CCO/
  5. Хүний нөөц хариуцсан захирал /CPO/ зэргийг олон улсад сонгон шалгаруулалт зарлаж, томилно.

Урьдчилсан байдлаар хамгийн багадаа нэг хүнийг жилийн 650 мянган ам.доллароор цалинжуулахаар яригдаж байгаа аж. Гэхдээ энэ бол эцэслэн шийдвэрлээгүй тоон мэдээлэл. 

Тооцоолбол, 650 мянган ам.доллар нь 2,2 тэрбум төгрөг. Сарын цалин 190 сая төгрөг гэсэн үг. Тэгэхээр таван захирал жилийн 11 тэрбум орчим болох аж.

Дээр нь нүүлгэх зардал, эрүүл мэндийн даатгал, жилдээ 2-3 удаа гэртээ харих зардал зэргийг гаргах юм байна. Ямартай ч, сонгон шалгаруулалтад оролцогчид ямар цалин хөлс, хангамж хүсэж байгаа саналаа ирүүлэх аж.

Зардал өндөртэй ч олон улсын менежментийн багаар удирдуулснаар засаглал шинэчлэгдэнэ, улс төрөөс ангид, авлигаас хол, зах зээл тэлнэ, бүтээмж нэмэгдэнэ, инноваци нэвтэрнэ гэж үзэж буй юм.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ингээд л жаахан мөнгөө гадагшаа л урсгаж тэнэгттдэг юм. Оюу толгой шиг мeнeжмэнтийн зардлаасаа өндийхгүй болгохнээ. Наад нүүрс ухаад зарах зэргийн ажлыг чинь захын нэг Монгол аавын хүү ээжийн охин хийчихнэ

Зочин
Зочин

Монголоос харамлана, хужаад 650000 өгнө

Гайхшрал
Гайхшрал

Энэ лав монголчуудын бодлого бишээ. Монгол хүмүүсийг зөв зохицуулж ажиллуулж амьдруулах сонирхолгүй, монголчуудад итгэхгүй, монголын төр гэж байхуу

Бат инженер
Бат инженер

Солиорох юм аа

Иргэн хүн
Иргэн хүн

СОЛИОРОЛ, СОЛИОРОЛ, ДАХИН СОЛИОРОЛ, БҮР ТЭНЭГЛЭЛ

Зочин
Зочин

Тэр ацнуудаар яадаг юм өгсөн нэртэй хөшигний ард хувааж цусалдаг юм уу? Оюука

зочин
зочин

Гадаад хүн сайн ажиллана, шударга байна гэсэн ямар ч баталгаа байдаггүй. Харин ч Монгол Улсын хуулийг зөрчсөн тохиолдолд гаднаас өмгөөлөгч авч ирж гадаадын иргэний хувьд хил гараад л алга болно. Түүний оронд дотоодын шударга хүнийг л жилийн 60000$ -ийн цалин, жилийн ашгаас 0,001 хувийн урамшуулал олгох болзолтойгоор ерөнхий захирлаар томилчих. Үйлдвэрлэлийн процесс, технологи хариуцсан орлогч захирал, борлуулалт хариуцсан орлогч захирлыг Японоос шалгаруулан жилийн 96000$ + 0,001 хувийн урамшуулал олгох, үйлдвэр алдагдалтай ажилласан сар бүрт захирлуудын урамшуулал олгогдохгүй, 3 жил тутамд захирлуудын гэрээг хэлэлцэж цалин, урамшууллыг 10% нэмэгдүүлэн ажиллуулах, эсвэл гэрээг дуусгавар болгодог гэрээтэй ажиллуулчих. Захирлуудын орон нутагт амьдрах болон бусад хангамжийг Монгол УЛсад ажиллаж байгаа гадаадын зөвлөхүүдийн жишгээр тогтоочих. Энэ бол тийм муу нөхцөл биш шүү. Шинэ тутам ажиллаж эхэлж байгаа компаний нөхцөл иймэрхүү л байгаа. Ашиг нь тодорхой, өгөөжтэй болсон тохиолдолд гэрээг шинэчилэх заалт байж болно.

Зочин
Зочин
Reply to  зочин

Авдаг дээрээ тулбал цалин хөлсийг нь борлуулалт, бүтээмжтэй нь уях нь зөв. Тэгээд хариуцлагыг нь тодорхой болгохгүй бол ямар ч хэрэггүй дээ.

Зочин
Зочин

Яагаад ийм бдаг юм бол гайхах юм.Ийм болоодл ард түмэн бухимддаг шүү.Яагаад ийм өндөр цалинтай заавал гадаад хүнээр удирдуулна гэж үнэхээс солиорсон юмаа пяздууу

Зочид
Зочид

,ямар их мөнгөтэй баян төр засаг вэ

Зочин
Зочин

Монгол хүний үнэлэмж бүр иймдээ хүртэл төр нь ч итгэхгүй болтлоо унасан юм бол улс болж тоглохоо болиод нэг мөсөн гадаадын дагаар улс болчих

Үнэн
Үнэн

Гадныхан арай шударга ажилах байх манай хүлгарууд хэдэн зуун тэрбумаар иднэ энэ цалин хажууд н юу ч бишэээ

Зочин
Зочин
Reply to  Үнэн

Хүн л бол хүн л байдаг юм бна лээ дээ. Хичнээн сайхан улс оронд аиьдарлаг хичнээн соёлтой улсууд ч байсан метронд нь жоохон хүн ихсээд орж чадахгүй 5 минут болоход л яг манайхан шиг алалцаад эхэлдэг юм байх чинь билээ. Ккк. Тэгэхээр манайх шиг хууль хэрэгждэггүй, сахилгын тогтолцоо байхгүй газар, тэгээд ЗГ-ын захиалгаар ирсэн хүмүүс юунаас ч айхгүй харин ч сайхан тарааж хаяад яваад өгнө биз.

Ганэрдэнэ
Ганэрдэнэ

Хэлэх ч муу үг алга даа энэ тэнэг төрд????????????

Зочинзочин зочин
Зочинзочин зочин

Ихээхэн тэнэгтэх юм.эсвэл олны сэтгэхүйгээр тоглоод бна уу. Шуо ч дуусахгүй юм

Зочин
Зочин

Болиочээ монголын ард түмний баялагаар нэг захиралд 650 доллароор цалинжуулаад тэгсэн мөртлөө иргэд 130мянгаар дусаагаад арай ч дээр нээрээ

Scamm
Scamm

Ийм эргүү засгийн газөраа огцруулахгүй дэмжинэ гээд шаагаөд байгааздээ та нарын ихэнхи нь эргүү үхэрнүүдээ ????

Зочин
Зочин

Arai ch de huvitsaagaa ch buren ogch chadahgui bj

Зочин
Зочин

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Зочин
Зочин

Шал худлаа. Юу ч хийдэггүйш дээ. Өмнө нь байж үзээгүй биш. Байсанш дээ. Сайхан өндөр цалин авч сууж байгаад л яваад өгдөг. Нэг нь бүүр компанийхаа зардлаар гадаад сурсан гэдэг байх шүү. Зүгээр ЗГ-ын захиалгаар л ажиллах байх даа. Тэр өндөр цалинг нь авч бгаа юм чинь. Ккк. Тэгээд гаргасан шийдвэрийг нь ЗГ нь бид биш. Мундаг гадаадууд тэгж шийдсэн гээд л суух биз. Хамгийн түрүүн иргэдийн хувьцааг байхгүй болгох биз. Тэгээд хувьчилаад амар сайхандаа жаргах биз.

Зочин
Зочин

Хулгайчуудад зүгээр өгч байснаас дээр ядаж л авах ногдол ашиг нэмэгдэнэ

Наран
Наран

Энэ Монголчуудын ухаан санаа хаана явна вэ ? Ингэтлээ доошилж иймдээ тулсан юм яриад сууж байх гэж гадаад хүмүүс удирдлаа гээд улс төрөөс салахгүй гадны балмадуудынхаа хар саварт л бариулах алхам шдээ .

Наран
Наран

Юу ч сайжрахгүй ээ үмбүүнүүд ээ

Баатархүү
Баатархүү

Мөнгөө багтааж ядсан биш дээ. Монголын талын залуучууд хийж чадахгүй байгаа бол. Ахмадуудыг бага өлхөн чадна даа. Тэдэнд хувийн эрх ашгаа эхэнд тавих хүмүүжил байхгүй харин мэдлэг туршлага хангалттай бий

Иргэн
Иргэн

Аргаа барсан шийдвэр шүү дээ харин ч ийм шийдвэрт хүрч чадаж бн гэдэг том амжилт шүү!!! Харин гадаад хүн гээд бүгд сайн менежер бишүү дээ сайн сонгон шалгаруулах шаардлагатай!!! Төрийн өмчийн компаниудыг хувьчлал хэзээ дуусна тэр үед Монгол улс авилга хулгай луйвар багасна шүү!!! Мэдээж МАН-АН-Н мафиууд, улс төрөөр амьдардаг хувалзнуудад халгаатай Монгол улсад ашигтай учираас МАН-АН-Н мафиууд эсэргүүцэж янз бүрээр үзэх нь тодорхой!!!

Холбоотой мэдээ

Back to top button