Нийгэм мэдээ
"The MongolZ" багийг дараагийн тэмцээн хүлээж байна

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын 1.2 сая ам.долларын шагналын сантай "PGL ClujNapoca 2025" тэмцээний шөвгийн найман багийн тоглолт өчигдөр эхэлсэн. Тоглолт Румын улсад зохиогдож буй энэ тэмцээнд нийт 16 баг таван өдрийн турш тойрч тоглосны эцэст Европын "FaZe Clan", Португалийн "SAW", Туркийн "Eternal Fire", Саудын Арабын "Team Falcons", Бразилын "paiN Gaming", Германы "MOUZ", Данийн "Astralis", манай улсын "The MongolZ" гэсэн найман баг плэй-офф шатанд шалгарсан юм.
"The MongolZ"-ийн хөвгүүд Данийн "Astralis" багтай "Во3" /гурван "map"-аар ялагчийг тодруулах/ журмаар тоглож, 0:2-оор хожигдлоо.
Гэхдээ CS 2-ын аялал дуусах болоогүй. The MongolZ ирэх сарын 7-16-ны өдрүүдэд зохиогдолх ESL Pro League Season 21-т оролцоно.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.