Нийгэм мэдээ

Вьетнамаас зөөвөрлөгдсөн Улаанбурханы дөрөв дэх тохиолдол батлагдлаа

Улаанбурхан өвчний зөөвөрлөгдөн батлагдсан дөрөв дэх тохиолдол бүртгэгджээ.

Тодруулбал, Вьетнам улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний тохиолдол 2025.02.20-ны өдөр лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шөнийн 1 цагт Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712 нислэгээр ирсэн зорчигчдоос бүртгэгдэж буй улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол юм. Иймд дээрхи нислэгээр ирсэн зорчигчид ХӨСҮТ-ийн 100 утас болон Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт хандаарай хэмээн мэдээлжээ.

Энэ сард тус улсаас манай улсад зөөвөрлөгдөн батлагдсан хоёр дахь тохиолдол нь энэ болж буй юм.

Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын замаар халдварладаг, бөгөөд уг өвчнөөр өвдөж байгаагүй, вакцинд хамрагдаагүй хүн бүр өвдөх боломжтой ба хүүхдүүд хүндрэх, эндэх эрсдэлтэй.

Иймд үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах (9 сартай, 2 настай) хүүхдүүдийг товлолт хугацаанд нь өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүддээ хандан үнэ төлбөргүй хамрагдаарай.

Мөн олон нийтийн газраар явахдаа маск зүүж, гараа халдваргүйжүүлэхийг зөвлөж байна.

Иргэд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандан вакцинд хамрагдах боломжтой.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн Бат
Иргэн Бат

Гадагш явж ирж байгаа хүмүүсийг нисэх дээр түргэвчилсэн тестээр шалгаж оруулах хэрэгтэй. Халдвар тээж ирж хүмүүсийн эрүүл мэндэд хохирол учруулдаг нөхдөд хариуцлага хэрэгтэй. Мөн гадаад явж байгаа иргэдээс вакцин хийлгэсэн эсэхийг шалгаж байж гаргах хэрэгтэй.

Зочин
Зочин

Жуулчид янз бүрийн өвчин тарааж энгийн бид нар гайг нь үүрнэдээ.

Зочин
Зочин

нэг онгоцонд суусан 200 гаад хүнээс ахиад илэрнэ

Холбоотой мэдээ

Back to top button