Нийгэм мэдээ

Самбо бөхийн улсын аваргад 16 настай М.Сарантуяа түрүүлжээ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат, Дархан хотын самбо, жүдо бөхийн дасгалжуулагч асан Монгол Улсын гавьяат тамирчин самбо бөхийн дэлхийн аварга, аймгийн заан Мөнхийн Пунцаг агсны нэрэмжит самбо бөхийн 2025 оны улсын аварга өндөрлөв. Энэ оны самбо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ “Кейко Дожо”-ны баг тамирчид амжилттай оролцож нэг алт, нэг хүрэл медаль хүртжээ.

Медаль хүртсэн тамирчид:

  • Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд М.Сарантуяа алтан медаль.
  • Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Э.Хүслэн хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Самбо бөхийн 55 дахь удаагийн насанд хүрэгчдийн улсын аваргад “Кейко Дожо” клубийн тамирчин Мягмаржавын Сарантуяа 16 насандаа анх удаа насанд хүрэгчдийн ангилалд түрүүлжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button