УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ирэх сарын 8, 9-нд "Чингис хааны хүрээ" цогцолборт бүргэдийн баяр болно

2025 оны бүргэдийн баяр ирэх сарын 8,9-нд "Чингис хааны хүрээ" цогцолборт болно.

“Бүргэдийн баяр” арга хэмжээг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Жил бүрийн хавар Улаанбаатар хотод, намар аравдугаар сард Баян-Өлгий аймагт зохион байгуулдаг билээ. 


2010 онд ЮНЕСКО-гийн "Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт"-д албан ёсоор бүртгэсэн бүргэдээр ан хийх уламжлалыг хадгалж хамгаалах, өвлөн уламжлуулагчдыг тодруулах, алдаршуулах, олон нийтэд сурталчилж түгээн дэлгэрүүлэх замаар өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой тус үйл ажиллагаа нь Монгол Улсын аялал жуулчлалын үйл ажиллагаануудын хуанлид жил бүр тусгагддаг.

Бүргэдийн баяр нь тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоён, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг. Эндээс уламжлалт зан заншлыг хадгалсан байдал болон дээл хувцасны өнгө дизайн зэрэг бүх элементийг нарийн шүүж тунгаан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчнийг шалгаруулдаг юм.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button