Нийгэм мэдээ
Сэлэнгэд ой хээрийн түймрийн улмаас 6 га талбай сүйдлээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Шоргоолж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 168 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 15:36 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 18:17 цагт цурамд оруулан, 04.22-ны өдрийн 10:10 цагт бүрэн унтрааж, сумын ойн инженерт хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 6 га талбай өртөж шатсан аж.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.