Нийгэм мэдээ
Цайны газарт хураалттай барилгын материал шатаж, ШТС-ын ойролцоо гал гарчээ

"Таван богд" компанийн баруун талд гал гарч буй бичлэг өчигдөр /2025.04.22/ олон нийтийн сүлжээнд цацагдсан байдаг.
Энэ талаар ОБЕГ-ийн хоногийн мэдээлэлд, "Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 15:22 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 10х12 метрийн хэмжээтэй цайны газар дотор хураалттай барилгын материал шатаж байсныг ажиллаж унтраасан бөгөөд галын улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй“ хэмээсэн юм.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.