Нийгэм мэдээ

Жимс, ногооны 79 дээжийн 28-аас нь пестицид, хиамны цехийн 28 дээжийн 8 нь шаардлага хангаагүй гэжээ

Нийслэлийн Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв,  Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулсан билээ.
 
Тус ажлын хэсэг нь Улаанбаатарын зургаан зах, худалдааны төв, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймгуудын томоохон зах худалдааны төв, сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн газар, үр тарианы агуулах, хүнсний лабораториудад хяналт шалгалт хийжээ.  

Хүнсний Аюулгүй байдлын лавлагаа лаборатори зах худалдааны төвүүдэд худалдаж байгаа жимс, хүнсний ногоо,хавар тариалахаар хадгалсан үр тариа,  хүлэмжийн ногооноос нийт 242 дээж авсан байна. Жимс, хүнсний ногооноос 79 дээж авч, түргэвчилсэн шинжилгээгээр шинжлэхэд 28 дээжид пестицидийн үлдэгдэл илэрсэн.

Хиамны цехээс 22 дээж авч шинжлэхэд 8 дээж шаардлага хангаагүй. Нитрит, давс, колиформ илэрсэн байна. Харин үр тарианы 20 дээжээс шинжилгээ авахад 12 нь шаардлага хангаагүй, хог ургамал, хөнөөлт шавж, хачиг илэрсэн байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үнэн юм брл тийм үйлдвэрийн тийм нэртэй хиамнаас гээд хэлээч яагаад хэлэхгүй бна хүмүүсийг хордог гээд бгмуу Эсвжл хамгаалаад эсвэл худал мэдээ өгөөд бгмуу хаашаа юм Үнэн бол юуг нь нуудын нуцх бол яах гэж бичсэн юм

Зочин
Зочин

Хиам зайдас бол хор авахаал боль хиамны үйлдвэрүүдийг цомхотгох цаг болсоншүү

Зочин
Зочин

Шаардлага хангаагүйнүүдийг нь зарлах хэрэгтэы

Irgen
Irgen

Huncni zuilees oir oir deej avch baih n chuhal. Jims jishee n gadil, alim, mandrin irehde hairshag dotroo hugz muuguntsur uussen, muudsan ymaa ih zarah ymaa. Hunsni nogoo mun adil. Mah bohir orchind zardag.zahin naimaachid as shilgee avah heregtei. Bohir baih yma.er n hunsni eruul ajilgaa aldagdsan

Back to top button