Нийгэм мэдээ

Чингэлтэй дүүргийн 155 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусаж, Улсын комисс хүлээн авлаа

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай хийж байна.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, 155 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусаж, Улсын комисс хүлээн авлаа.

Тус цэцэрлэг нь 20.5 х 14.0 метр хэмжээтэй, зоорьгүй хоёр давхар барилга бөгөөд засвар шинэчлэлтийн хүрээнд гадна ханын дулаалга, ус чийгээс хамгаалах зориулалтын тусгаарлагч, дулаалгатай сайдинг фасадыг суурилуулсан. Мөн цонх, гадна шат, довжоо, хаалга, ус зайлуулах хоолой зэргийг бүрэн шинэчилсэн юм.

Нийслэлийн төсийн хөрөнгө оруулалтаар тус засварын ажлыг “Бүрэн Одод” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэв.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button