НИЙГЭМНийгэм мэдээ

Батлан хамгаалах салбар 60 авто машинаар парк шинэчлэл хийлээ

Энэ 2025 онд батлан хамгаалах салбарын хэмжээнд 60 авто машинаар техник хангалтын парк шинэчлэл хийж, өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 27-ний өдөр яамны харьяа байгууллага болон цэргийн ангийн төлөөлөлд “Suzuki Jimni- маркийн 18 автомашин гардууллаа.

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд техникийн парк шинэчлэл огт хийгдээгүй салбарын техник хангалтыг ийнхүү нийт 60 автомашинаар шинэчилсэн байна.

Өнгөрсөн гуравдугаар сард энхийг сахиулагчдынхаа техник хэрэгслийг 22 автомашинаар шинэчилсэн.  Өчигдөр /2025.05.26/ Ниссан Навара маркийн 20 авто машин цэргийн ангийн төлөөлөлд гардуулсан билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button