Нийгэм мэдээ

Хувийн амьдралыг маркетинг, контентын золиос болгохоо больё

“Хонгороо Хона” гэсэн нэртэй Фэйсбүүк дэх хуудас цэцэгт мэндчилгээ хүргүүлж, үйл явцаа дүрсжүүлэн контент хийдэг. Тодорхой үнэ төлбөр бүхий ийм үйлчилгээ сүүлийн жилүүдэд олноор гарч ирсэн. Радиогийн аялгуут мэндчилгээ шиг, тухайн хүний баярлаж байгаа реакцыг олон нийтэд харуулдаг. Мэдээж хүмүүст эерэг, таатай сэтгэгдэл төрүүлнэ. Эерэг мэдрэмж авчирна. Гэхдээ хэмжээ хязгаар гэж байх ёстой. Хэтийдэн хүний хувийн амьдрал руу орж, бүгдийг мэндчилгээ нэрээр олон нийтэд дэлгэх утгагүй.

Үүнийг баталсан нэг жишээг “Хонгороо Хона” саяхан Говьсүмбэр аймагт хийсэн байна. ЕБС-ийн төгсөлтийн баяр дээр ирээд, нэр бүхий хүүг дуудан гаргаж ирж, ээжийнх нь мэндчилгээг өгч байгаа.

Хүүг гурван настайд ээж нь эмээ, өвөө дээр нь орхиод явсан юм байна. Харин энэ удаа цэцэгт мэндчилгээ захиалахдаа, яагаад орхиж явсан шалтгаанаа захидал болгон бичиж дамжуулжээ.

Ингээд нийт 3.5 сая хүн үзээд байгаа уг бичлэгт тэр хүү энгэртээ ганц баглаатай цэцэг тэвэрчихсэн, ээжийнхээ захидлыг бусдаар уншуулан уйж суугаа юм.

Ангийнхантайгаа хамт баярлах ёстой өдөр нь хэн нэг танихгүй хүн шууд бичлэг хийн тавьж орж ирээд, “Ээж чинь гараад ирсэн. Захидал явуулсан” гэж хэлээд уйлуулах хэр ёс зүйтэй үйлдэл юм бэ. Үзсэн хүмүүсийн сэтгэл хөдөлж, ашгүй дээ, эцэст нь ээж нь бүх учраа тайлбарласан бол болоо доо гэхчлэн эерэгээр хүлээж авч байна.

Гэвч хүүгийн хувийн орон зай гээч зүйлийг төлбөр авч байгаа контент бүтээгч хийгээд ээж нь авч үзсэнгүй.

Орчин үед бүх зүйл контент, бүх зүйл медиа болж хувирсан нь таагүй. Хэчнээн тэглээ гээд төрүүлсэн үртэйгээ очиж уулзах энэ мөчийг заавал төлбөрт үйлчилгээ захиалж, Монгол даяар бүгдийг зарлан хийх хэрэгцээ байдаг юм уу. Сэтгэлдээ шархтай олон жил явсан хүүгийн нулимсыг ингэж хэтийдсэн романтизм болгож болох юм уу. Хүүгийн ээжгүй өссөн гэдэг мэдээллийг нэр ус, царай төрхтэй нь нийтийн сүлжээнд цацахын өмнө ядаж өөрөөс нь зөвшөөрөл авч болсонгүй юу зэрэг асуулт тавигдаж, хүмүүс шүүмжлээд эхэлжээ.

 Ийм бичлэг хийгээд “Хонгороо Хона” гэж хүний хувийн хаяг л илүү олон хандалт авч, бизнес нь цэцэглэн хөгжинө.

Үнэн хэрэгтээ бодит амьдралын ийм эмзэг сэдэв бол маркетингийн контентын золиос болж болохгүй. Хүний хувийн амьдрал, хувийн хэрэг, сэтгэл зүй, алдар хүнд гэдэг зүйлийг хаана хаанаа бүхий л контент бүтээгчид бодолцмоор байна. Ээж нь ч хүү дээрээ олон жилийн дараа очихдоо заавал төлбөрт мэндчилгээ дуудаж, уйлуулахыг бодсон нь өнөөгийн нийгмийн үнэт зүйл хааш гулсаж байна вэ гэсэн асуулт руу хөтөлж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өөрсдөө ч гэсэн хүүхдийн зургийг бас ингэж оруулж байгаа чинь бас ёс зүйгүй харагдаж байна шүү.Бичлэгийг үзсэн. Эерэг хөөрхөн санагдсан. Өөрөө хэлж чадахгүй байсан зүйлээ мэндчилгээгээр яагаад хэлж болохгүй гэж.
Наад мэдээллээ ер нь устгавал зүгээр юм байна даа. Ээжийгээ ойлгоод сайхан сэтгэл өвөртөлсөн хүү рүү ийм муухай ус цацсан мэдээлэл оруулж байгаа нь их муухай харагдаж байна.

Зочин
Зочин

Vneniig helhed ene hvvhdiig eejin 3 nastai hayaj yabaad setgeliin sharah vldeesen dahij garch ireed ingeh hereg baisanuu hvvhed zobooj handaggvi balai abgai be magadgvi bvten ger bvltei ym shig helej yrij ybsan bol yanaa odii boltol hudalaa yriad ybsan boloj naiz nohdon hudalch gebel yahuu odoo oyutan bolon chi nogoo eejgvi osson hvv bain gedel yahuu zag zebvvn bolson ved teneg eej teneg zvvl hiileedee

Т,Өнөртөгс
Т,Өнөртөгс

хүний эрхийн мэдрэмжтэй баймаар санагдсан шүү. бүтэн үзэж чадаагүй ээ

Last edited 1 Он Өмнө by Т,Өнөртөгс
Тунгаа
Тунгаа

Санал нэг байна. Хараад л сэтгэгдлээ бичсэн дээ... Хүүг өрөвдөж, яасан бол? гэж одоо ч бодох юм. Жинхэнэ хүчирхийлэл байлаа.

Зочин
Зочин

Тэр эх 10 гаруй жил хүүхдээ хүнээр өсгүүлчихээд эмээ өвөө чинь чиний аавыг чинь өргөж авсан гэж хэлэх хэрэг бсан ч юмуу, ядаж тэр хөгшчүүлийн сэтгэлийг бодох бас хэлж болох эсэх талаар асуух ёстой бишүү? Үнэхээр л хүндэлж бсан бол. Ёстой худлаа санагдсан. Хүүг бол бүр олон нийтийн мэдээгээр уйлж унжуулж яаж бгаа юм бэ? Үнэхээр хэлмээр бсан бол, нэвтрүүлэг болгож гаргахгүйгээр цэцэг, зургаа өгүүлж болох л бсан. Мэдрэмжгүй, юм бэ? Хүчээр ингэж болохгүй шдэ

Зочин
Зочин

Тийм шдээ. Хөөрхий хүү юун хонхны баяраараа ангийнхантайгаа баярлах . Хүүхдийг уйлуулж гуниглуулж яадаг бнаа.ээж нь ч гэсэн

oyun
oyun

Harin time uzeed setgel emzeglsn Huni huvin oron zai setgel zui ner hund olon zuil ene kontentin ard bga gdgig bodohguier asuuhuigeer hiisn ni bs Eej huuginhe bayrtai bga ued iom yrih hereg bsnu
tusdaa uulzad heleh asuudlig ingej yrisn ni uneher ontsgui bsn. Huugin dotor ymar bsn bol gj bdsn
ym tsaga plno gdeg ba chuhal shdw unem bj boloh ch Unen dotor hair eszui bhgui bol sharh ichguur mdreh vi de gj bdsn

Зочин
Зочин

Хараал идэг
Тэр авгай
Контент нтр хийсэн болж бгаа жингээ

Зочин
Зочин

Монголчууд Шоунд дуртай. Сансармаа чи шал дэмий юманд цаг үрж бичжээ. Энийг чинь тоох хүн гарын 10 хуруунд багтах хүн л ойлгоно.

Зочин
Зочин

Хүүхдүүдийг "Нахаль эмэгтэйчүүд" хүндлэхгүй доромжлох нь байнга ажиглагддаг. Голдуу энергийн вампир болчихсон настай хүмүүсл дээ тэд.

Зочин
Зочин

Eej huu 2iin zwshooroltei tawitsn gsnshde tnai site oorsdo hudlaa hndalt awhged bgmbshuu!

Last edited 1 Он Өмнө by Зочин
Зочин
Зочин

Уг нь бол тийм ш дээ хүүгийн царайг эл гаргачихаад ээжийх нь царайг гаргадаггүй ээж нь хүүгээ бодохгүй өөрийгөө бодож царайгаа нуусан

nmiukk
nmiukk

Huwi hvnii zowshooroltoi anhnaasaa niitlegdsen bichlg bdg bgaa shvv.Odoo vyiin zaluuchud iim asuudld eyreg uhaanaar handdag bolsn.Yu yug ni medku bj hvnii omnoos shvvmjilj haraadg ni odoo niimgin har mass ymuudaa!!!handalt awkad bgaa site ni ene l bndaa!!!Odoo vyd tgj ngnige etseg ehgv gj doromjilj deerlehdg vy ongorsishde!!odoo vyiin hvvhdvd gj yrihaasaa omno uridaj nas togtson ah egch emee owoo nar ehleed oorsdiigoo ng ymr haraktartai,ymr hvn be gdgee sn bodood vzeerei!ihenh social postni door haraasn uurlsn soyolgv setgegdel bichij haragddg!!ene bol vnen.Niitiin gzarch zarim ng ahmad nastnguud hariltsaani soyolgui deerelhej haraaj zvhdeg!!!bvr tsohiod awah ch hvmvvs bdg.ach zee narshigee hvvhd shigee hvvhdiig nas ondor gsn bdlaar deerlhej yos surtahuungvi jinhene hvmvvjilgv hvn shig aashildag ni haramsaltai????

Зочин
Зочин

Тухайн үед хүү сэтгэлийн хөдөлгөөндөө хөтлөгдөөд бичлэгийг анхаараагүй боловч хожим өөрөө үзээд эвгүй л бх бх мөн хүний хувийн нууц бх зүйлийг бодож шийдвэр гаргах сөхөө өгөлгүй бичлэг хийж түмний нүдэнд дэлгэх нь ёс сурхуунгүй үйлдэл

Зочин
Зочин

Gxdee bol ter eejiin jooxnc gsn buruushde hongoroo ruul dairaad bx ym. Ter xvncin zaxialagcynxal vvrgiig biylvvlj bga xvnshde. Tgd ymar xvn xvvdee ingx gsn ymaa gd irvel gvie2 olnii umnu ingxq tgexq gd bwl tanii c gsn is setgeld jxn muuxaishde . Zaxialga ugc bga xvnc gsn olnii umnu taviulna gd l zaxialga ugc bga. Xervee zaxialga uguxdu zvgr gantsaarcilj uulzrai gwel xongoroo yugj tgeel vgvi olnii umnu tavina I gj zuruxvede . Gantsaarcilj uulz gwel gantsaarclad I uulzyshdee. Uurteigee xaritsuulj vzeed ene teriiga bichmer bx ymaa 50% , 50% l buruutai bgzde. Xongoroogiin 100% iin buruu baixqee ????????

Зочин
Зочин

Засс ингэж бичэж байгаагаараа чи ч хүний хувийн орон зайд халдаж байгаа юм бишүү. Монголд нээрээ оролцохгүй шүүмжилэхгүй юм гэж байхаа больжээ. Өөр өөрсдийнхөа амьдралыг бүтэн бүлээн авч явахаа бодоцгоо. Улсаараа элийрчэхгүй байх юмсаан таминээ.

Зочин
Зочин

1. govisumbert hbichleg hiigdeegue
2. engj hunii ner hundend haldaj blhgushde hunii huviin ger buliin asuudal endee l engeed bologldee ger huliin asuudald hoshuu dureed bh shaardlaga yu bnaa
3. ene huuhded odo hetsvv bgashde bichlegiig yhv ooroo zovshoorc oruullaa c gsn odo bvr medee ntreer yvaad setgegdel ntr n hun aimshgiin dnda sorog commentuud hun bodoh setgel zurh gj alga uuu
4. eniigee ustgasan cn deer dee mni tuhai iim medee grtsn bsn bol ndd lav saihn bhgu bsn dag enyg harchaad ene huuhed yugj bodohiinbe tiim bzde arai arai

Болор
Болор

Яг үнэн юм бас хэмжээ хязгаартай баймаар тэр ээж бол үнэхээр хүүдээ хайртай бол өөрөө баяр дээр нь ирэх байсан ёстой онцгүй санагдсан хөөрхөн хүүг баярынх нь өдөр орон даяар уйлуулаад муухай

Холбоотой мэдээ

Back to top button