Нийгэм мэдээ

Хөвсгөлд нутагшуулсан янгир ихэрлэжээ

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын гуравдугаар багийн нутаг Хэцүүгийн хад буюу Жаргалант ууланд хоёр жилийн өмнө арав гаруй янгирыг нутагшуулжээ.

Богд уулаас тээвэрлэн нутагшуулсан янгирууд идээшин дасаж, энэ хавар анхны ихэр ишиг төллөсөн байна .

Янгир хээлээ зургаан сар орчим тээж, тавдугаар сарын дунд үеэр төллөдөг байна.

Хөвсгөл аймагт 2020 онд хийсэн нэн ховор амьтны тархац нөөцийн судалгаагаар Хорьдол сарьдгийн дагуу 400 орчим янгир байна гэж судалж байжээ.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button