Нийгэм мэдээ

Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөлд гарсан ой, хээрийн түймэр унтраагүй байна

Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөлд гарсан ой, хээрийн түймэр унтраагүй байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км/ Firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 05.21-ний өдрийн 15:04 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийнхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Бодончийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 360 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 180 км-т/ 05.26-ны өдрийн 12:32 цагт firms.modaps.eosdis.nasa.gov, icc.mn сайтад дулааны цэг илэрсэн тухай мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас хүлээн авсан. Үндэсний аврах бригад, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Хэвэнгийн Залуу Үүрийн Өндөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 303 км, сумын төвөөс хойд зүгт 130 км, Тариалан сумын төвөөс баруун хойд зүгт 220 км, Хатгал тосгоны төвөөс зүүн хойд зүгт 150 км/ firms.modaps.eosdis.nasa.gov, icc.mn сайдад дулааны цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 05.26-ны өдрийн 12:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 05.29-ний өдрийн 18:05 цагт түймрийг цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Итэм нэмэхийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 385 км, сумын төвөөс зүүн урд зүгт 150 км/ firms.modaps.eosdis.nasa.gov сайдад дулааны цэг илэрч, Зэвсэгт хүчний “Ми 171” нисдэг тэрэгтээр тандалтын нислэг үйлдэж ойн түймэр гарсан байгааг 05.26-ны өдрийн 19:50 цагт илрүүлсэн. Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, Төв аймгийн Эрдэнэ сум, Батсүмбэр сумын Мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 05.29-ний өдрийн 08:56 цагт ойн түймрийг цурамд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Минжийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 430 км, Ерөө сумаас баруун урд зүгт 230 км/ ой, хээрийн гал түймэр гарч байсныг Зэвсэгт хүчний “Ми 171” нисдэг тэргээр 05.26-ны өдрийн 19:50 цагт нислэг үйлдэж илрүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газар, мөн газрын 36, 40, 61 дүгээр анги, Улсын нөөцийн 05 дугаар ангийн алба хаагчид ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button