Нийгэм мэдээ

Нэг настай хүүхэд нь осгож нас барсан асран хамгаалагчийг хоёр жилийн ялаар шийтгэлээ

Прокурорын газраас иргэн Э.Х-г “Хүүхдээ асран хамгаалах үүргээ үл биелүүлсний улмаас хүүхэд нас барсан” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс уг хэргийг хянан хэлэлцээд согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэн 2024 оны 01 дүгээр сард, ес эхэлсэн үед гэртээ гал түлж гэрээ дулаацуулах, хүүхдүүддээ халуун хоол цай хийж өгөөгүйгээс шалтгаалан 01 нас, 04 capтай Г.Г гэртээ осгож нас барсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон аж.

Иймд Э.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэжээ.

Учир нь, шүүгдэгч Э.Х нь Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “Монгол Улсын иргэн... үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх... нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дугаар зүйлийн 26.2.1-д “Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “...Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, ...", 5.3 дахь хэсэгт “...Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх... эрхтэй...” гэж, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтад “...эцэг, эх... нь хүүхдийн хөгжил эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах...” гэж хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ эх хүний хувьд биелүүлээгүйн улмаас бага насны хүүхэд нас барсан гэмт хэргийг үйлдсэн болно.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

yl ni bagadsn bna

Зочин
Зочин

Хүн алчихсан байж 2жил өгөөд байхдаа яахав

Холбоотой мэдээ

Back to top button