Шүүхийн шийдвэр гарсан ч "Өргөө 2" талбайгаа бусдад түрээслүүлж, давж заалджээ
Мэдээлэл, технологийн үндэсний парк шүүхэд ялалт байгуулж, "Өргөө 2" кинотеатр тус барилгад үйл ажиллагаа явуулах эрхгүй болсон.
Тэгвэл "Өргөө 2"-ын зүгээс давж заалдсан байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр 2025.03.31-ны өдөр гарсан. Тус шийдвэрээр Мэдээлэл, технологийн үндэсний паркийн хойд жигүүр болох 2526,33 мкв төрийн өмчийн талбайг "Ньютур сафарис" ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, тухайн байгууллагын нийт нэхэмжилсэн 5.181.587.800 төгрөгийн нэхэмжлэлээс төрд учруулсан хохирлыг хасан, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож нийт 787,200,284 төгрөгийг "Өргөө-2" салбарын үл хөдлөх эд хөрөнгийн зардалд төлөхөөр шийдвэрлэсэн.
Харин анхан шатны шүүхийн шийдвэр ингэж гарсан байхад талбайг бусдад дамжуулан түрээсэлэн, цаашид ч түрээслэхээр санал тавьж байгаа талаар МТҮП-ын захирал Ж.Золзаяа хэлжээ.
Давж заалдах шатны шүүх хурал зургадугаар сарын 9-нд товлогдсон аж.
УИХ-ын гишүүн асан Ц.Ананбазарын "Нью Тур Сафарис" ХХК буюу Өргөө кино театрын охин компани Хотын төв хэсэгт байрлах Мэдээлэл, технологийн үндэсний парк буюу төрийн өмчийн 2012 оноос нэг метр квадратыг таван мянган төгрөгөөр нийтдээ 2,600 мкв талбайг түрээсэлж эхэлсэн байдаг. Улмаар явцын дунд түрээс нь найман мянган төгрөг болж нэмэгдсэн байгаа юм.
Мөн 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр түрээсийн гэрээ дуусаж “Өргөө 2” кино театрыг Мэдээлэл, технологийн үндэсний паркаас гарах шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийн хүртэл гаргаагүй. Тэр бүү хэл МТҮП-аас нүүх зардал хэмээн 5.1 тэрбум төгрөг нэхэмжилж байв.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Анандбазар гэж ёстой ялаа юмаа
Хүч хэрэглэн зайлуулаач
МАНАЙ АХ АНАНДБАЗАР БОЛ ЭХНЭРЭЭСЭЭ ӨӨР ХҮҮХЭН БАВЖ ҮЗЭЭГҮЙ ТОМ МЭЭМ НАРИЙХАН БЭЛХҮҮС ТОНТГОР ӨГЗӨГ ХҮЙСНИЙХЭЭ ЯГ ДОР БАЙРЛАЛТАЙ ГОЁ АЛ ШҮТЭЭГҮЙ ХӨӨН.