Энэ сарын 24, 25-нд болох барилдаанд бороожуулагч ашиглаж, наадмын зүлгийг туршина

Ноднингийн Үндэсний их баяр наадмаар бороо орж, Төв цэнгэлдэх хүрээлэнд дэвссэн хиймэл зүлэг дээр бөхчүүд халтирах тохиолдол гарсан. Иймд энэ жил тус алдааг давтахгүй байх дээр холбогдох байгууллагууд анхаарч байгаа.
Одоогийн байдлаар ноднингийн тухайн зүлгийг Сүхбаатарын талбай дээр дэвссэн байгаа юм.
Тэгвэл, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хувьд энэ жил халтирдаггүй шинэ зүлэг дэвсэнэ, түүнийг урьдчилан туршиж үзнэ гэж ярилаа.
Х.Нямбаатар "Баяр наадмын тухай хуульд зааснаар хиймэл зүлэг худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. Энэ сарын 24, 25-ны өдөр улсын болон аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан болно. Энэ үеэр бороожуулагч ашиглаж, туршиж үзнэ. Байгалийн зүлэг бол тохиромжгүй юм билээ, олон шалтгаанаар дэмжигдээгүй" гэлээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.