Нийгэм мэдээ

ОХУ-д зорчих бол Gosuslugi.ru сайтад бүртгүүлнэ

ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр тус улсад зорчих визийн шаардлагаас чөлөөлөгдсөн Казакстан, Монгол зэрэг улсын иргэдийг  2025 оны 06 дугаар сарын 30-наас эхлэн шинэ журмаар улсын хилээр нэвтрүүлнэ.

ОХУ-д зорчихоор бол дараах,

1. ОХУ-д зорчихоосоо 72 цагийн өмнө Gosuslugi.ru сайтаас “Госуслуги RuiD” аппликейшнийг гар утсандаа суулгаж, дараах мэдээллийг бүртгүүлнэ.

  • Овог нэр, төрсөн он, сар, өдөр;
  • Паспортын мэдээлэл;
  • Зорчих өдөр, байршил;
  • Цээж зураг оруулах;
  • Эмнэлгийн даатгал хавсаргах;

Бүртгэл амжилттай болсны дараа танд QR код олгогдоно. Хэрэв тухайн QR-ийг аваагүй тохиолдолд ОХУ-ын хилээр нэвтрэх боломжгүй.

2. Энэхүү бүртгэлийг дараах хүмүүс бүртгэл хийхгүй байж болно.

  • ОХУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд болон тэдний гэр бүлийн гишүүд
  • Тус улсад түр болон байнга оршин суух зөвшөөрөл бүхий иргэд
  • ОХУ-ын улсад нэвтрэх бүх төрлийн визтэй иргэд
  • 6-гаас доош насны хүүхэд

3. ОХУ-д зорчих гэж буй иргэд дараах зүйлд анхаарах хэрэгтэй.

  • Олон нийтийн цахим сүлжээнд Украины далбаа, дайны эсрэг пост, хаштаг, лайк, коммент гэх мэт зүйлс ашигласан бол цахим сүлжээг түр хаах, цахим сүлжээнд байршуулсан улс төр, дайны сэдэвтэй пост, зураг байршуулсан бол устгах шаардлагатай талаар Хил хамгаалах газраас мэдээллээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Монголчууд хөөрхий яав л гэж идэх уух юм тос мосхон чихэр боов л авдаг юм билээ.

Зочин
Зочин

Оросууд нэг их хүнд хэрэгтэй юм шиг нэмэлт хүндрэл үүсгээд байвал гуйсан ч хүн очихгүй шүү дээ!!!

Back to top button