Нийгэм мэдээ

Экспорт өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар буурсан байна

Монгол Улс 2025 оны эхний 5 сард нийт 142 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.0 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 5.4 тэрбум ам. доллар, импорт 4.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 884.5 сая ам.долларын ашигтай гарчээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 788.1 (7.3%) сая ам. доллар , экспорт 932.9 (14.7%) сая ам.доллар, тэнцэл 1.1 (54.9%) тэрбум ам.доллароор тус тус буурч, импорт 144.9 (3.3%) сая ам. доллароор өссөн байна.

Экспорт 2025 оны эхний 5 сард өмнөх оны мөн үеэс 932.9 сая ам. доллароор буурахад нүүрс 1.6 тэрбум ам.доллар, угаасан ноолуур 61.9 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 31. 1 сая ам.доллар, хонь, ямааны мах 20.2 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 16.2 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин зэсийн хүдэр ба баяжмал 701.8 сая ам.доллар, жоншны хүдэр, баяжмал 57.6 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 27.6 сая ам.доллароор өссөн байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 144.5 сая ам. доллароор өсөхөд суудлын автомашин 179.5 сая ам.доллар, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги 21.1сая ам. доллар, гар утас 11.7 сая ам.доллар, согтууруулах ундаа 11.4 сая ам.доллар, шороо, чулуу ялгах, холих машин 10.9 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин нийтийн тээврийн хэрэгсэл 41.1сая ам.доллар, дизелийн түлш 32.0 сая ам.доллароор буурсан байна.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button