Нийгэм мэдээ
Туул голыг явганаар гаталсан хоёр хүний нэг нь живж, нас баржээ

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Хөх давааны энгэрт энэ сарын 15-ны өдөр хоёр хүн Туул голыг явган гаталж яваад, нэг нь живжээ.
Тодруулбал, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн У /35 настай, эрэгтэй/ нь Туул голын усанд живсэн байсан аж. Гурван метрийн гүнд хоёр удаа шумбалт хийж, 17:05 цагт цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.