Нийгэм мэдээ

"Адуугаа алдсан малчин цусны мөрөөр нь хөөж очиход өөдөөс нь буудчихдаг"

Монгол адууны диваажин бодлого, хөтөлбөрийг санаачлагч Б.Наранбадрах, “Намнаа” академийн тэргүүн Н. Алтанхуяг, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс хамтран "Малын хулгайтай бодлогын түвшинд тэмцэх тухай" сэдвээр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр "Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх албаны мэдээлснээр, Монголд гарч буй малын хулгайн гэмт хэргийн 54 хувийг адууны хулгай эзэлж буй. Малын хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 29 хувь бол хохирол барагдуулалт таван хувь байдаг. 2017 онд хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх шинэ хууль батлагдсан. Уг хуульд сэжигтнийг гадуур байцаах заалт байдаг. Энэ нь хүний эрхтэй холбоотой ч малын хулгайн илрүүлэлтийг бууруулдаг юм. Гэтэл гадуур байцаагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг хийдэг. Малын хулгай хэрээс хэтэрч байна. Тухайлбал, нэг малчны 100 адууг хүйс тэмтэрч аваад явдаг, малчин цусны мөрөөр нь хөөж очиход өөдөөс нь буудчихдаг.

Жилдээ 31000-59000 иргэн Улаанбаатар хот руу нүүж байна шүү дээ. Тухайн иргэдийн 37 орчим хувь нь малын хулгайн хохирогчид байдаг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, хулгайд малаа алдсан иргэд амьдрал ахуйгаа залгуулах гэж нийслэл рүү нүүж байна. Малын хулгайн илрүүлэлт маш муу болсон шүү дээ. Гэтэл худалдаачид малчнаас мал, мах авахдаа зөвхөн малын эмчээс бичиг авдаг. Багийн дарга, цагдаад мэдэгдэхгүйгээр тэр бичгээ авдаг юм.

Хуулийн хийдэл, цагдаа,малчин хоёрын үл ойлголцлоос болж хохирогчид нэмэгдсээр байна.

Иймд худалдан авахад болон шалгалтын явцад бодлогын түвшинд тэмцэх хэрэгтэй байна. Малын хулгайн хууль маш сул дээрээс нь хохирол барагдуулалт зэргийг сайжруулах хэрэгтэй байна. Худалдааны системийг ухаалаг болгоод өгөөч гэсэн шаардлага тавьж байна. Бид бүгдийн утсанд И-Монголиа бий. Ийшээ ороод адууны махаа авдаг болчих хэрэгтэй. Битгий зах, лангуу, бойноос аваач гэж хэлмээр байна” хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Анхаа
Анхаа

Цагдаа ажлаа хийхгүй хулгайчтайгаа хуйвалддаг юм уу хаашаа юм бүү мэд.Хохирогчид л цагдааг сахиж суугаад асуугдаад байцаагдаад л байна.Хуулийг нэг сайн ярилцаж өөрчлөхгүй бол хохирогчидоо хохироодог,нэмээд сэтгэл зүй,цаг хугацааны алдагдалд нөгөө хамгаална,олно гэсэн цагдаа маань оруулдаг.Ингээл хулгайч нэг хохирооно,цагдаа нэг хохирооно.Нөгөө хохирогч үүрд хохироод л үлдэж байна.

Зочин
Зочин
Reply to  Анхаа

Цагдаа гэж далдыг хардаг хүн биш мал минь. Малчид нь малаа хариулгагүй хаячихаад, GPS зүүсэн нэр зүүгээд хаячихдаг хэзээ алдсанаа ч мэддэггүй маш их хугацаа алдуулдаг. Тэгээд ажилдаа дарагдсан улсуудад хамаг буруугаа өгнө .

Зочинзочин
Зочинзочин

Малын "хулгайчид"- ыг илрүүлдэг барьдаг цагдаагийн арга барил хоцорсон, хулгайчид гаарсан. Аймаг, сум баг, хот, дүүрэг, хороо бүрт цагдаа хүрч ажиллах тогтолцоотой. Ганц хоёр хэрэг илэрч рекламдах нь ихдээд илрээгүй хэрэг маш их. Цагдаагийн ажилтаны идэвх санаачлага, чадвар сул, хоцрогдсон, хариуцлагагүйн илрэл.

Зочин
Зочин

Дорж ах үхсэн малын хулгай мандан бадарсан.

Зочин
Зочин

Монгол хүний жудаг заагаад малын хулгайчыг зарладаггүй, энэ намын дарга нар.

Зочинзочинzochin
Зочинзочинzochin

Shiitgelee changal dendwj bna. Unuudr m#l margaash eznig n horooh n bna

Зочин
Зочин

Махалж, худалддаг хамсаатнуудыг нь шийтгээд байгаач. Гарал үүслийн бичиггүй мал нядалдаг борлуулдаг Хүчит шонхрыхныг шалгаач.

Зочин
Зочин

Хулгайчдыг шоронд хорь, гэрийнхнээр нь төлүүл, хатуу шийтгэхгүй болохоор ингээд үргэлжлээд байнашдээ.

Зочин
Зочин

Цаазын ялаа сэргээхгүй бол хүцүүхэн хэргүүдтэй нүүр тулаад ойрхон болжээ

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин

Хууль ЗӨРЧСӨН ҮГ ХЭЛЭЭГҮЙ БАЙХАД ТӨРД БАЙГАА МАНЫ ХУЛГАЙЧ НАРЫГ БИЧИХЭД УСТГААД БАЙДАГ ШҮҮ ДЭЭ

Basca Feiza
Basca Feiza

сайн байцгаана уу. Мал маллаж өсгөнө, үржүүлнэ, малынхаа эрүүл мэндийг хамгаална, ингэснээр худалдаанд ч тэр, хүнсний бүтээгдэхүүнд ч тэр чансаа өндөр, зэрэглэл дээд зэргийн БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙГ НИЙЛҮҮЛНЭ~ТЭР ХИРЭЭР МАЛЧИН МИНИЙ ОРЛОГО Ч, АШИГ Ч НЭМЭГДЭНЭ ГЭДЭГ НӨР ИХ АЖИЛ~АЖИЛЛАГАА~ХӨДӨЛМӨР, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ~ЗАРДАЛ БАИЙ БУЙ БАЙДАГ. ХҮНИЙ, ТЭР ТУСМАА, АЖИЛЧ~ХӨДӨЛМӨРЧ~ХИЧЭЭНГҮЙ~ЧАМБАЙ~ЧАНСАА ӨНДӨР~ МЭРЭГЖЛИЙН~МЭРЭГШСЭН МАЛЧНЫ АЖЛЫГ~ХӨДӨЛМӨРИЙГ ҮЛ ОЙШООЖ ХӨСӨР ХАЯЖ~ГУТААЖ~ДОРОМЖИЛЖ МАЛЫГ НЬ ХУЛГАЙЛНА ГЭДЭГ БАЙЖ БОЛОХГҮЙ ХЭРЭГ. МАНИЙГ ЮУ Ч ГЭЖ~ЯАЖ Ч~ХЭН Ч ГЭЖ ХЭЛЛЭЭ~ДУУГАРЛАА ТҮЙ Ч ХАМААГҮЙ АГААД, ХЭРЭВЗЭЭ МИНИЙ МАЛЫГ ХУЛГАЙЛДАГ Л ЮМ БОЛ, ТЭГЭЭД ХУЛГАЙЛЖ ЯВААД ГАЗАР ДЭЭРЭЭ БАРИГДДАГ Л ЮМ БОЛ "ТЭДГЭЭР ХУЛГАЙЧДЫГ БУУДНА", ТЭД БУУДАХ Л ЮМ БОЛ БУУДАЛЦАНА~БУУДУУЛААД СУМАНД ӨРТӨЖ АМИА АЛДАХ ЮМ БОЛ ТЭДГЭЭР ХУЛГАЙЧДЫН ХОХЬ НЬ. ХУЛГАЙЧД УЛААНДАА ГАРСАН БАЙДАГ, ГЭТЭЛ,
АМИА Ч~АЖЛАА Ч ~ХӨДӨЛМӨРӨӨ Ч~ХӨРӨНГӨ МАЛАА Ч ХАМГААЛСАН ӨМГӨӨЛСӨН ХҮН БУРУУДДАГ, ХЭРЭГТ ТАТАГДДАГ, *ХҮНИЙ ЭРХ* ХЭМЭЭН "тэнэгддэг"~ ХУУМГАЙ~МУЛГУУ~МУХЙАР ХУУЛЬ АСАР ИХЭЭР ХОХИРЧ, ХОХИРОГЧ БОЛЖ БУЙ МАНИЙ ЭСРЭГ ТЭР ЧИГЭЭРЭЭ БУЙ БИЙ БАЙДАГ ХУУЛЬ *БАЙГААД ЯАХ ЮМ БЭ~ЯАДАГ ЮМБЭ*. ҮНЭН МИНЬ ЭНЭ.

Энхээ
Энхээ

Төрийн тогтолцооны гажуудлыг засаж байж л шудрага ёс хөгжил дэвшлийн тухай ярих боломжтой болно гэдгийг ойлгоосой!?!

Зочин
Зочин

Малын хулгайч нарт эрүүгийн хуулиар шууд биеэр эдлэх ял өгөх хэрэгтэй. Тэр махыг нь хүлээн авч худалдан борлуулаад байгаа хүмүүс холбоотой байдаг гэдэг тодорхой. Махны худалдаачид ГАРАЛ ҮҮСЛИЙН бичиггүй ил далд худалдан аваад байгаа нөхдүүдийг нь хамт яллах хэрэгтэй тэгж байж хулгай багасна. Хөдөө мал маллаж байгаа хулгай хийдэггүй малчид үнэндээ 1 л шөнө нь хоосроод малгүй болж хотын төвлөрөл ихэсгээд байгаа нь үнэн шүү дээ.

Цагдаад хайртай
Цагдаад хайртай

Надад 1 санал байгаа юм хуучин бол цагдаагийн алба хаагчид гарал үүслийн гэрчилгээг шалгаж баталгаажуулж тодорхойлолт хийж өгдөг үед бол малын хулгайн гэмт хэрэг бага олон тоогоор бол ачигдахгүй л байсан хэргийн илрүүлэлт сайн байсан. Одоо зүгээр 1 малын эмчийн бичгийн дагуу тээвэрлэгдэж байгаа шүү дээ хаанаас ч тэр бичгийг танил талаараа хийлгэж байгаа энэ нь маш буруу цагдаа нар ажлаа хийхгүй байгаа гэж байгаа хүмүүс их байх юм. Энэ хэдэн цагдаа нар үнэхээр чадахаараа ажилладаг шүү яаг энэ чиглэлээр ажиллаж байгаа алба хаагч нарт туулах чадвар сайтай унаа тэрэг бензин тосыг бол хайрлахгүй өгдөг баймаар байгаа юм. Хөдөө орон нутагт бол энэ төрлийн гэмт хэрэг их гарна. Сумын хэдэн цагдаа нар унаагүй бензин тосоо гуйж гувшиж авах, шөнийн цагаар шатахуун түгээх газрууд нь таг хаалттай утсаа авахгүй ай бас хэцүү зүйлүүд их шүү Цагдаад буруу өгөх биш шүү хамтраад ажиллах хэрэгтэй. Өчнөөн олон малыг нь олж өгөхөд тэр цагдаадаа үнэн сэтгэлээсээ баярлалаа гэж хэлэх нь битгий хэл доромжлоод суудаг хүн бас байх юм олон талтай. Цагдаатайгаа хамтраад ажилла дэмжээд урмаар хайрлаад өгөхөд болохгүй бүтэхгүй зүйл байхгүй шүү

Irgen
Irgen

Tiim shuu.Eej aav 2 mini maltai aimagt ourhon nutaglaad hamag malaa hulgaid aldaj chudriin 2 moriig ni dunguj taviad ergehed ni avsan boltoi.Muriig ni haraad eej mini uilj baisan yumdag.Eej maani maliin mur huuhduu sain uchir hulgaichiig olj uguud ch yu ch olj chadaagui.Unalgiin saihan temeeg ni hurtel mahlaad baij baihad ni garduulaad barij baihad unendee gomdmoor hohirood l uldsen.Eej Aav 2 mini shuuh sergiilehed itgehee boliod uldsen hedhen malaa huduu yavuulj m#l mallahaa bolison.Malchid bolon 5 hoshuu malaa hamgaalah heregtei baina.

mingoloos zaul huduunii orkuudaa
mingoloos zaul huduunii orkuudaa

zavaan huduunii oekuud mongold bitgii gadnaa ustei nyan bakteritei amitan tejeej bgaachee.mongoloos z##l

Зочин
Зочин

Ирлийз хурлийзуудад морь мал ямар хамаа бхав дэ, удам угсаагүй гуйлгачид л бгаа

Ylemjee
Ylemjee

Малийн хулгайчийг үйлдэл дээр нь бууддаг болох юм бол багасана.
Эсвэл бүр малийн тоогоор нь жингээр нь хорих ял өгдөг болох хэрэгтэй
Нэг мал 5 жил 2 бол 10 жил нүүдэлчин ахуйг шууд устгаж оршихуйд халдсан хэнийгч уг нь буудчих хуультай баймаар юм.
Цаг агаарын хүндрэл, бэрхшээл, хулгай хөрөнгө мөнгө техник дутмаг иргэд малаа орхиод хот нүүж байна.

Гадны бодлогыг дэмжсэн үйл ажиллагаа явагдаад удлаа дархлагдсан малийн хулгайчид олширлоо аймаг сум хэсэж мал хулгайлан дамжуулдаг бүлэг үйлдлүүд байдагт зүйл болсон.
Иргэдээ яа гээд бгаан хурга барьдаг эрлийз нохой мэт хулгайчийг шууд буудчихдаг болохсон.

kkljhf
kkljhf

цдүс уб салбарын бүрнээ алуурчин архичидаа өмөөрч хамгаалдаг

Seke
Seke

Neeree l e-mongolia aar damjuulaad mahaa avchdag boloh geregte bnoo.

Зочин
Зочин

ЕР НЬ ХӨДӨӨ АМЬДАРЧ АЖИЛЛАЖ БАЙХАД МАЛ ХУЛГАЙЛДАГГҮЙ МАЛЧИН БАЙДАГГҮЙ ЮМ БАЙНА ЛЭЭ МАЛАА АЛДСАН МАЛЧИНЧ ХУЛГАЙЧ ХОХИРОГЧ БАЙДАГ ЮМАА ИЙМ УЧРААС МАЛЫН ХУЛГАЙГ ХУЛГАЙД ТООЦОХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Hutsaad bgnbee

Холбоотой мэдээ

Back to top button