Нийгэм мэдээ

ЦОБА ХХК-аас хахууль авч "Хадат вилла"-ийн газрыг олгосон Газар зохион байгуулалтын ажилтнууд ял сонсов

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын II албаны зохион байгуулагч О.Сайнбаяр, гэрээт ажилтан Э.Цэнгэлмаа, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Э.Номинзул, Азийн хөгжлийн банкны Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн мэргэжилтэн М.Сэргэлэн, ЦОБА ХХК-ийн менежер М.Батбаяр, иргэн Ж.Эрдэнэсайхан, А.Сэсэнжав, Б.Давхарбаяр, Б.Анхбаяр нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр /2025-06-16/-нд хянан хэлэлцсэн юм.

Холбогдсон хэргийг тодруулбал, Баянзүрх дүүргийн нутагт орших ЦОБА ХХК “Хадат вилла” төслөө хэрэгжүүлэхийн тулд иргэдээс худалдан авсан газраа тус компанийн захирал Ц.Баасандоржийн эхнэр Ж.Галмандахын нэр дээр бүртгүүлж, 15 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээ авчээ.

Ингэхдээ Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын II албаны зохион байгуулагч О.Сайнбаярт ЦОБА ХХК-ийн лиценз менежер гэх албан тушаал хашдаг М.Батбаяр 2023 оны нэг болон гуравдугаар сард хахууль өгсөн байна. Үүнээс гадна иргэн Ж.Эрдэнэсайхан, А.Сэсэнжав, Б.Давхарбаяр, Б.Анхбаяр болон тэдний хамаарал бүхий хүмүүст газрын гэрчилгээ гаргуулах нөхцөл бүрдүүлснийхээ төлөө 1-10 хүртэл сая төгрөгийн хахууль авсан хэмээн буруутгагджээ.

Харин Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын II албаны гэрээт ажилтан Э.Цэнгэлмаа нь ээж, эгч нарынхаа гэр бүлд давуу байдал бий болгож, Улиастайд газар эзэмших гэрчилгээ гаргуулсан, Э.Номинзул, М.Сэргэлэн нар хамаарал бүхий 10 хүндээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Шарын аманд тус бүр нь 700 ам метр газар эзэмшүүлэх гэрчилгээ гаргуулан авч, най-ман сая төгрөгийн хахууль О.Сайнбаярт өгсөн хэрэгт холбогдсон байдаг.

Холбогдсон эргийн зүйл ангийн тухайд Эрүүгийн хуулийн /22.5-2, 22.1-1, 22.4-2, 22.4, 22.5-1/-д тус тус холбогдуулан шүүсэн юм. Шүүх хуралдаан хэргийн оролцогчид болон ЧД, СБ, БЗ ЭХАШТШ-ийн шүүгч М.Очбадрах, Д.Сувд-Эрдэнэ, Г.Хатанцэцэг, Улсын яллагч З.Хүслэн, Г.Ган-Эрдэнэ болон холбогдогч этгээдүүдийн есөн өмгөөлөгч оролцсон юм.

Улмаар шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаж дараах шийдвэрийг гаргасан юм.

Ингэхдээ О.Сайнбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, Э.Цэнгэлмаатай хамтарч хахууль авсан гэм буруутайд тооцсон байна. Мөн ЦОБА ХХК-ийн лиценз менежер М.Батбаяр, иргэн Ж.Эрдэнэсайхан, А.Сэсэнжав, Б.Давхарбаяр, Б.Анхбаяр, нийтийн албан тушаалтан Э.Номинзул, М.Сэргэлэн нарыг дээрх хоёр хүнд хахууль өгсөн гэм буруутай гэж үзсэн юм.

Мөн гэмт хэрэг үйлдэж олсон 43.8 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

  • О.Сайнбаярын нийтийн албанд ажиллах эрхийг нийт таван жил хасаж, дөрвөн жил хорих ял,
  • Э.Цэнгэлмааг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, хоёр жил хорих ял
  • Э.Номинзулд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж , нэг жил хорих ял оноосон ч шийтгэх тогтоолыг биелүүлэхийг нэг жилээр хойшлуулсан юм.
  • ЦОБА ХХК-ийн лиценз менежер М.Батбаярт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасах, дөрвөн сая төгрөгөөр торгох ял
  • Харин бусад шүүгдэгчдийн нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, 2.7-5 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 17, 2025 11:07

Их хэмжээний газруудыг зарна гэсэн заруудыг ш�##�гаач ээ

Зочин
Зочин
6 сар 17, 2025 11:53

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Судлаач иргэн
Судлаач иргэн
6 сар 17, 2025 12:28

Энд иргэд байгууллагыг хохироосон үйлдэл харагдахгүй л байна даа..иргэнд газар олгохдоо �##�бан туша�##�аа ашигласан л юм байна..40 их наядыг хулгайлсан хулгайчдаа яллахгүй байж бүтээн байгуул�##�тыг дэмжмж ажилласан з�##�ууст хорих ял оноосон нь шударга бишшүү..уул нь Цоба ххк д төрөөс газар олгоод дэд бүтцийг нь шийдэж өгөх ёс ой шүүдээ..тархи нь тэмбүүрсэн төр засагтай ул�####�а бид...шүүхийг буруутгаж болохгүй ээ..хууль нь хог байна...төр засаг нь хог байна..ихихур�##� нь бүүр хог шаар байна..

Зочин
Зочин
6 сар 17, 2025 12:39

Энэ мэтээр бүгдийг дэлгэрэнгүй айлдаж, нийтэд мэдээлж байгаач!!!!тийм ийм мэргэжилтэн менежер..........гээд сүржин цуурайтна, Бүх сайд өндөр �##�баны аугаа авилгачдыг яг ингэж дэлгэрэнгүй тод илчилж байгаач!!!!!

...

Зочин
Зочин
6 сар 17, 2025 12:47

MUU JARAIHAANUUD BNA

Зочин
Зочин
6 сар 17, 2025 12:56

Бусад улс оронд төрийн ажилтан хахууль авсан л бол төрийн �##�банд орохыг бүх насаар нь хорьдог. Манайх болохоор нэг хоёр жил хасаад нөгөө авилгач нь эргэж ороод бдаг. Ичмээр юм.

Энэбиш
Энэбиш
6 сар 17, 2025 13:04

Ял багадаж хууль чанга бж хэрэгжинэ

Зочин
Зочин
6 сар 17, 2025 13:06

Bayanzurhiin gazriin albanii darga Batulziig ugd shalgahgui bgn

Зочин
Зочин
6 сар 17, 2025 14:30

Дунд шатны �##�бан хаагчид �##�бан туша�##�аа урвуулан ашиглаж, хүнд сурт�##� гарган ийм маягаар хувьдаа авилг�##� авдаг.

Ганболд
Ганболд
6 сар 17, 2025 15:21

Хэд хэдэн Га газар зарна гэсэн заруудыг ш�##�ган , хувьдаа завшсан авилгачдад ялыг нь үүрүүлэх хэрэгтэй шүү

Зочин
Зочин
6 сар 17, 2025 16:13

end heden ga tend teden ga gazar zarna geed bur tsagaandaa gartsan gazrin galaa gedeg nohriig shalgaarai

Зочин
Зочин
6 сар 17, 2025 18:27

М�##�ын хулгаачаас бага яльтай Хууль нь ш�##�ахгүй болхооор дарга дагасан пялдага долоогч өлөнгүүд бүх с�##�барта�##� тонож хулга�##�ж гай болдог

Холбоотой мэдээ

Back to top button