Нийгэм мэдээ

Эрх мэдлээ урвуулан ашигласан гэх Баянзүрх дүүргийн ХХҮХ-ийн дарга асан Л.Цолмонгэрэл нарыг өнөөдөр шүүнэ

Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-ийн даргаар ажиллаж байсан Л.Цолмонгэрэл болон Г.Мөнхтуяа, Ц.Даваахүү нарын шүүх хурал өнөөдөр товлогджээ.

Дээр дурдагдсан албан тушаалтнууд “Ковид-19” цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрт заасан санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээний хүрээнд хувиараа хөдөлмөр эрхлэгч болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан хэрэгт холбогдсон юм.

Тухайн төслийн хүрээнд нэг удаад таван сая хүртэл төгрөгийн, эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатай олгож байсан. Харин Л.Цолмонгэрэл албан тушаалаа урвуулж, УИХ-ын нэгэн гишүүний туслахаар ажиллаж байсан иргэн Г.Мөнхтуяад давуу байдал үүсгэн уг төслийн шаардлагыг хангаж буй иргэн Б.Ү-ын нэр, бичиг баримтыг ашиглан санхүүжилт олгох нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн буруутгагдаж буй.

Мөн мэргэжилтэн Ц.Даваахүүдээ хууль бус үүрэг, чиглэл өгч, иргэн Б.Ү-ын ажлын байрыг шалгуулалгүй, тухайн объектынх нь бус зургийг хавсаргуулж, үйл ажиллагаа явуулдаггүй хаяг бичүүлэн таван сая төгрөг олгуулсан хэмээн шалгуулжээ. Уг нь эл хэргийг өнгөрсөн оны зургаадугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэн Ц.Даваахүүд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгон, Л.Цолмонгэрэлийг албан тушаалаа урвуулан бусдад давуу байдал үүсгэсэн гэм буруутайд тооцсон юм.

Улмаар Л.Цолмонгэрэлд болон иргэн Г.Мөнхтуяаг нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жил хасаж, 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн аж. Гэвч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, буцааснаар АТГ-т дахин шалгасан байдаг.

Анх Баянзүрх дүүргийн ХХҮХ-ийн дарга асан Л.Цолмонгэрэл нарт холбогдох хэргийг АТГ-ынхан 2022 оны гуравдугаар сард илрүүлэн шалгаж эхэлсэн байдаг.

Холбогдсон хэргийн зүйл анги: Эрүүгийн хуулийн 22.1 - Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ нам дагаж өлөн хонцын сэтгэлтэй шуналтай бузруудад олигтой ял өгдөггүй болхооор хөгшин залуугүй нам намруу дарга дагаж бөгс цүнхчин долоогч пялдууд зүрэг сүргээрээ гай тарьдаг юм бишүү бүх салбарт

Иргэн
Иргэн

АМ АЛ ХОЁР НЬ ҮМХИЙРЦЭН БАЛИАР АВГАЙЧУУДЫГ ШҮҮХ ХАШРАА

Эмээ
Эмээ

Төрийн албаныхны хулгайг таслан зогсоох хэрэгтэй.

Ааюрр
Ааюрр

Төрд ,төрийн байгууллагад эр,эмгүй,хөгшин, залуугүй хулгай луйварчин хийх л гэж ордог болждээ

Иргэн
Иргэн

Монгол улсын төрийн албан хаагчдын сэтгэхүй нь авилга авах гээд ойлгочихсон хэцүү юм аа!!!

bayar
bayar

5han saya togrog ergen tologdohoor ogood ergen tologdsin yim bish uu.yallaad baih hereg mon uu. heden terbum aar butsaaj ogohguigeer zavshsan humuus hedhen togrogoor torguuldag. hedhen saya togrog butsaan tologdohoor zovshoorson iig yalladag.iim shuuh eer yahav dee. akuliig bol diilehgui..jaraahaig l diildgeeeee yallana.

Иргэн
Иргэн
Reply to  bayar

Тийм шүү. Хэдэн тэрбум их наядаар нь хулгайлсан түүнийгээ эргэж төлөөгүй том акулуудаа яаж ч чадаагүй бж. Нэг бодлын инээдтэй ч юм шиг. Том акулууд хулгайлахдаа УИХ р хулгай хийж болно гэсэн хуулийг батлуулж гаргуулж авдаг. Энэ хууль гол том хуулиудынхаа эсрэг зөрчилдсөн хууль блаа ч авч хэлэлцдэггүй. Ийм болтлоо төр дорд орж ялзарсан бна. Үүн дээр шүүгчид жулддаг юм уу, авилга авдаг юм уу. Хулгайчууд өөрсдийгөө хэнд ч дийлдэшгүй том гэжбоддог хэдий ч энэ нь эргээд улсын маань тусгаар тогтнол аюулгүй бдалд заналхийлсэн маш том аюулыг хууль бус гэрээ хэлэлцээр нэрийн доор хийж давардаг болсноор авчирч, ноцтой бдалд оруулна. Зээл тусламж нэрээр авч бгаа бүхэн дийлдэшгүй өр болж, эцэст нь гадныханд газар нутаг, түүн дээр бгуулж өгсөн объектууд тэдний мэдэлд шилжиж, гадны иргэд суурьшсанаар хэрэгжиж эхэлнэ. Өөрсдөө эх орондоо харийнхны өмнө бөхөлзөж боол нь болох бно. Манай хулгайчууд хураасан алт мөнгөө аваад хил даваад зугтаад арилаад өгнө. Ард нь үлдсэн энгийн ард түмэнд гамшиг нь ирнэ. Хулчгар, нэгдэж чаддаггүй, буруу хулгайн эсрэг тэмцэж чаддаггүй, түүнтэй эвлэрсэн ард түмэн мөхнө. Хөөгдөж зугтсан хулгайлсан бүгдээрээ дэлхийгээр нэг тарж бутарч цагаачилж, цыганууд шиг адлагдан амьдарч, уусах нэг нь уусаж арилна. Гэхдээ эргээд хулгайчууд хулчгарууд, хувиа хичээгчдээс маш том өр төлөөсийг өвөг дээдсийн маань сүнс цаг ямагт нэхнэ. Юм болгон хариутай бдаг нь ертөнцийн хууль. Түүнийг аргална зальдана гэж хэзээ ч бдаггүй.

Зочин
Зочин

Tul zagas barildaa jaraahai bariad bhiimaa

Зочин
Зочин

Цаазалдаг болбол Монгол улсад авилгал төрийн албан хаагчдын хулгай зогсоно.

нэргүй
нэргүй

????

Зомэчин
Зомэчин

БҮХ НАСААР НЬ ХОРЬ!!!!!!

Иргэн
Иргэн

СБ дүүргийн авилгаж Одноо юу болсон бэ?Балиар орсойсон авгай тэндер өгнө гээд өчнөөн мөнгө авсандөг

ЗочинATG
ЗочинATG

shuudvhorihvyalaarvsokiod yavuul aimag sumiin halamjiinhan bvgd iim shvv tef yagaad barigdahgvi bna ter tusliin munguu zuvhun ajliin bair bii bolgohod zoriulah heregtei. Odoo ugsun avsanuudad hynalt tavij sain shalgaj baih heretei

Ahmad nastan
Ahmad nastan

irged iim zeel tuslamj baidag gedgiig medehgui dotor n ajildag medeeleld oir humuus l ashigladag turiin alba turliin alba bolson gedgiig tanil tal n avdag gedeg n hend ch oilgomjtoi bolson zuil shuu dee .irdeddee medee medeeliig sain uguh heregtei shuu duureg horoo uyldaa holboo muu baidag .Uul n hudulmur erhliin hiiy gesen humuust n hurch baival demjleg bolno doo

Мөнх
Мөнх

Хүний зам үхэл рүү нь хөтөлнөө гэж

Холбоотой мэдээ

Back to top button