Нийгэм мэдээ

“Улаанбаатар ММС Энержи” баг хагас шигшээд шалгарлаа

3х3 сагсан бөмбөгийн дэлхийн цуврал тэмцээн Монгол Улсад болж байгаа билээ. 

“Улаанбаатар эрэгтэйчүүдийн Дэлхийн цуврал” тэмцээний "D" хэсэгт "Улаанбаатар ММС Энержи" баг хоёр хожил авч хэсгээ тэргүүлсэн юм. Тухайлбал, Латвийн "Gargzdai", Германы "Baskets Bonn" багуудыг дараалан хожиж шөвгийн наймд шалгарсан эхний багаар тодорсон байдаг.

"Улаанбаатар ММС Энержи" хасагдах шатанд Катарын "Доха" багийг 15:14-өөр хожиж хагас шигшээд шалгарсан. Улмаар аваргын төлөө тоглох шийдвэрлэх тоглолтод Сербийн Лиман багт ялагдан тэмцээнээ дуусгалаа.   

Улмаар 12 баг оролцсон “Улаанбаатар эрэгтэйчүүдийн Дэлхийн цуврал” тэмцээний аваргаар Сербийн баг шалгарч Германы баг мөнгөн медаль хүртсэн байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button