НИЙГЭМНийгэм мэдээ

Ноолуурын чиглэлийн ямааг унтуулж, хилээр оруулахыг завдсан монгол иргэд баригджээ

Монгол Улсын иргэд ноолуурын чиглэлийн цагаан ямааг Хятад улсаас тээвэрлэн авчирч, Монгол-Хятадын хилийн Эрээний боомтоор нэвтрүүлэх гэж оролдсон байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр, уг оролдлого нь урд хөршөөс хууль бусаар ямаа оруулах зорилготой байсан бөгөөд Хятадын хил дээр хахууль өгч амжилттай нэвтрүүлсэн ч Монголын талын хилийн шалгалтын үеэр ямаа майлж дуугарсан нь хэргийг илчилжээ. Энэ явдлын дараа хилийн хяналт эрс чангарсан байна.

Одоогоор хилийн боомтуудаар нэвтэрч буй том хайрцагтай эд зүйлс, хар ууттай бараанд онцгой хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд хураан авч, шууд нэвтрүүлэхгүйгээр каргонд шилжүүлэн тээвэрлэж байна.

Хилийн албаныхан хууль бус тээвэрлэлттэй тэмцэх, хил дамнасан наймааг таслан зогсоох зорилгоор ийм арга хэмжээ авч буйгаа мэдэгджээ.

Монгол Улсад амьд амьтан, ялангуяа мал, амьтныг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх оролдлого нь ноцтой зөрчил бөгөөд холбогдох хуулийн зүйл, заалтуудтайгаар хариуцлага хүлээлгэдэг. Үүнийг дараах үндсэн хууль, заалтад үндэслэн шийдвэрлэдэг:

Эрүүгийн хуулийн 18.10 дугаар зүйл – Хилээр хууль бусаар бараа, эд зүйл, амьд амьтан нэвтрүүлэх

18.10.1. Хууль тогтоомж зөрчин улсын хилээр бараа, бүтээгдэхүүн, амьд амьтан, ургамал нэвтрүүлсэн бол

  • 500 нэгж хүртэл хэмжээний торгууль оногдуулах, эсхүл
  • 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, баривчлах, эсвэл хорих ял онооно.

18.10.2. Хэрвээ энэ үйлдлийг группээр, урьдчилан зохион байгуулалттайгаар, эсвэл давтан хийсэн бол

  • 2-5 жил хүртэл хорих ял оноох боломжтой

Зөрчлийн тухай хууль

Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл – Хориотой эд зүйл, амьд биет хилээр нэвтрүүлэх

  • 300 нэгж хүртэл хэмжээний торгууль оногдуулах
  • Эд зүйлсийг хураах, устгах, улсын орлого болгох шийдвэр гаргах.

Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль

Хууль бусаар амьд мал хил давуулах нь малын халдварт өвчин дамжуулах эрсдэлтэй тул:

  • Хорио цээрийн дэглэм зөрчсөн гэж үзэж,
  • Зохион байгуулалттайгоор хийсэн бол эрүүгийн хэрэг үүсгэх, мал, амьтныг буцаах, устгах шийдвэр гаргана.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 27, 2025 08:49

Монгол улсад маань ашигтай бол нүдээ аниад л оруулж баймаар юм. Гэтэл эх орны маань эрдэнэс үнэт мет�##�лууд, түүхийн олдвор, археологийн үнэт зүйлс яаж гараад байна вэ. Анхаарах л ёстой.

Зочин
Зочин
6 сар 27, 2025 09:31

Хятадын га�##�ьд хахууль өгсөн гэнэ үү ?
Монголын га�##�ьд өгөх гэсэн чинь аваагүй юм уу
Гайх�##�тай. Эсвэл би зүүдлэв үү
Яг өгөх гэж байсан чинь хайрцган дотроос ямаа майлаад… тарианыхаа тунг багадуулж дээ
Тэр ямаанд баатар цол өгьеөө
Эсвэл Гавьяат …

Олзвой
Олзвой
6 сар 27, 2025 09:39

Энэ чинь нөгөө Өвөрмонголын �##�дарт 1-1,5 кг ноолуур гардаг цагаан ямаа мөн үү?

Иргэн
Иргэн
6 сар 27, 2025 11:21

Ном журмынх нь дагуу авч болоогүй юм байх даа

Зочин
Зочин
6 сар 27, 2025 12:44

Зөв зөв сайн чанг�##�ах хэрэгтэй. Одоо манай улс урд хилээ нэг бүтэн тойрч ш�##�гах хэрэгтэй байна. Оюунэрдэнэ газрын зурагт өөрчлөлт оруулна гэж нэг удаа солиорсон т�##� бий шүү. Хилийн зурвас газар баахан барилгын суурь тавьчихсан байж мэднэ шүү.

Холбоотой мэдээ

Back to top button