Нийгмийн

Хөшигийн хөндийн нисэх буудлыг “Чингис хаан”, хуучныг нь “Буянт-Ухаа” болгон өөрчилжээ

Нисэх буудлуудын удирдах газраас Олон улсын нисэх буудлуудын нэрийг өөрчлөх, тэдгээрийн ашиглалтын талаар авах арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний нисэхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн боловсруулж Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд байгуулагдсан “Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал”-ыг “Чингис хаан” Олон улсын нисэх буудал, Улаанбаатар хотын Буянт-Ухаа дахь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлыг “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал гэж тус тус нэрлүүлэхээр болж 2020 оны өмнөхөн шийдвэрлэсэн байна.

Мөн “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлыг олон улс болон орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар Монгол Улсын Засгийн газарт өргөн барьж тогтоолыг батлуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гүр
Гүр
1 сар 12, 2020 15:21

Зөв шийдвэр байна.

Зочин
Зочин
1 сар 12, 2020 16:15

Mash zuv. Tegehgui bol batUul nar huuchin nisehiin orond baishin barina gej shunaltaad bsan yum

Зочин
Зочин
1 сар 12, 2020 17:26
Reply to  Зочин

Наад сэтгэлдэлээ батлаж чадна биз дээ

санаж байна
санаж байна
1 сар 12, 2020 22:22

Анх Сэлэнгэ гэсэн нэртэй байсан байх шүү

Холбоотой мэдээ

Back to top button