Он гарснаас хойш зам тээврийн осолд 420 хүүхэд өртжээ

Тээврийн прокурорын газраас Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар судлахад нийт 370 ослын улмаас 420 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд хамгийн их бүртгэгджээ.
Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 97, Хан-Уул дүүрэгт 88, Сүхбаатар дүүрэгт 67, Баянгол дүүрэгт 65, Сонгинохайрхан дүүрэгт 62, Чингэлтэй дүүрэгт 41 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Дээрх 420 хүүхдийн 270 нь явганаар, 68 нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ, 82 нь унадаг дугуй болон цахилгаан дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож явах үедээ зам тээврийн осолд өртсөн байна.

Иймд эцэг, эхчүүд Та бүхэн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлд заасан "10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх" гэсэн иргэний үүргээ хариуцлагатай биелүүлэх;
Хүүхдүүддээ замын хөдөлгөөнд дүрмийн дагуу зөв, соёлтой, аюулгүй байдлаа ханган оролцож байх ойлголт, мэдлэгийг өгөх, дадлыг эзэмшүүлэхэд онцгой анхаарах;
Хүүхдээ зам, замын хөдөлгөөний эрсдэл бүхий газарт явганаар зорчих, тоглох, унадаг дугуйтай явахаас нь сэргийлж, байнга анхаарал хандуулахыг Тээврийн прокурорын газраас уриалж байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эхний 7 сард 420 хүүхэд зам тээврийн ослоор нас бар жээ. Хурдан морьны ур лдаанд хичнээн хүүхэд эндсэн юм бол ?!
Бага насны хүүхдийг автотээврийн хэрэгсэлд буюу машинд суулгаж явахыг хориглосон хууль гаргая !!!
Мөн хурдан морийг хүүхдээр унуулахаа ч больёо !!!
Уламжл�##�аа авч үеийн үед өвлүүлнэ шүү м�##�аа
УИХ-д тийм бодолтой гишүүн бөйхгүй ээ ! Мөнгө идэх л хүсэлтэнгүүд байгаа, ёо ёо !!!