Нийгмийн

“KFC-тэй хамт мэдлэгээ дүүргэе” тэтгэлгийн эзэд тодорлоо.

KFC брэнд  “ДҮҮРГЭ” кампанит ажлынхаа хүрээнд оюутан залуучууддаа бүтэн 1 жилийн сургалтын төлбөрийн дэмжлэг олгох “KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” хөтөлбөрийн шилдэг оюутнууд батламжаа 8-р сарын 11-ний өдөр гардан авлаа.

Гурав дахь жилдээ зохион байгуулж буй тус тэтгэлэгт хөтөлбөр мэргэжил харгалзахгүй өргөн цар хүрээнд зохион байгуулагдсанaараа онцлогтой. Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг 2 үе шаттайгаар явуулж, МУИС, СЭЗИС, ШУТИС, АШУҮИС, Отгонтэнгэр, Сити зэрэг дотоодын их, дээд сургуулийн 300 гаруй оюутан материалаа ирүүлж, өрсөлдсөнөөс шилдэг 19 сурагч ийнхүү бүтэн 1 жилийн сургалтын төлбөрийн эзэд болоод байна. Хөтөлбөрөөр оюутан залуусын сурах эрмэлзэл, гаргасан амжилт зэргийг харгалзан дүгнэж шилдэг 19 оюутантай ганцаарчилсан ярилцлага хийж шилдгүүдээ дүгнэжээ.

"KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ" тэтгэлэгт материалаа илгээсэн нийт оюутнууд болон шалгарсан шилдэг оюутнуудад хичээлийн өндөр амжилт хүсье!

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button