А.Лувсан-Очир: Сонгуулийн үеэр Фейсбүүк компани Монголд төлөөлөгчөө ажиллуулна
Өнөөдөр /2020.01.15/ СЕХ, УБЕГ, Үндэсний аудитын газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Энэ үеэр Харилцаа холбооны зохицуулах хорооны хэлтсийн дарга А.Лувсан-Очир хэлэхдээ, “Сонгуулийн хуульд цахим орчны зохицуулалттай холбоотой хэд хэдэн заалт орсон. Cанал авах өдрөөс 24 цагийн өмнө сонгуулийн сурталчилгаа зогссон байх ёстой. Хэрэв зогсоогоогүй бол ХХЗХ-ноос технологийн чиглэлээр арга хэмжээ авна. Сонгуулийн үеэр хуурамч хаягаас мэдээлэл тараах асуудалд ХХЗХ-ноос тухайн хаягийг хаах, хуурамч мэдээллийг устгах, түр хугацаагаар хязгаарлах зэрэг арга хэмжээ авна. Энэ хүрээнд Фэйсбүүк компанитай хамтран ажиллана. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд Фэйсбүүк компаниас Монголд түр хугацаагаар нэгж нээж, төлөөллөө ажиллуулахаар бэлтгэж байна. Бид энэ талаар тус компанитай биечлэн болон цахимаар хэлэлцэж байгаа” хэмээн ярилаа.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.