УЛС ТӨР

Ч.Улаан: Би авлига авч квот олгоогүй, шалгуулахад бэлэн байна

Өчигдөр /2020.01.15/ УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг өргөн барьсан талаараа мэдээлэл хийсэн.

Тэгвэл өнөөдөр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хариулт өглөө. Тэрээр, “Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, БНХАУ руу экспортлох махны хэмжээг тогтоож, экспортлох компаниудад зөвшөөрлийг нь олгохдоо нээлттэй  сонгон шалгаруулдаг. Өнөөдрийн байдлаар зөвшөөрөл авсан ганц ч компани байхгүй. Засгийн газраас “Квот олгосон нь Ч.Улаан сайдын буруу. Тиймээс огцруулна” гэж яригдаж байна. Квотыг хуулийн дагуу олгож байгаа гэдгийг би хариуцлагатай мэдэгдэж байна. Хэрэв Б.Пүрэвдорж гишүүнд баримт, мэдээлэл байгаа бол хамтдаа шалгуулъя. Би шалгуулахад бэлэн байна.Махны 12 үйлдвэр хоорондоо ярьж байгаад “Зөвхөн технологийн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг экспортод гаргана” гэсэн уриалга гаргаж яаманд  хандсан. Бид тэдний уриалгыг дэмжиж байгаа. Тийм ч учраас борлуулж чадаагүй мах үлдсэн байна гэж үзэж байна. Ер нь хэдэн аж ахуйн нэгжид квот өгөх вэ гэдэг тоо байдаггүй. Харин хэдий хэр хэмжээний мах экспортлох квот өгөх вэ гэдэг тоо бий. Энэ нь хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөр батлагдсан. Өнөөдөр махны квот тогтоох асуудал дээр яамны ажлын хэсэгт мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож байна. Мах экспортлох асуудал дээр яам квот өгөхдөө авлига авч байна гэсэн яриа гарсан. Тийм асуудал байхгүй” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

tiimee gj hen ch shudragaar heldguishdee , tiimgui bol yarigdaad bgaa asuudald ooree arga yagaad avaaguim be?

bilegt
bilegt

tiin sh dee itgehgui bol shalgaad l uzeh heregtei sh zarim neg humuus uur shigee sanaj bgaa l daa hulgaich hulgaichaa hardana gej ...

шагдар
шагдар

зенесен евген гуай та одоо зайлаачээ хэлуулэн 2 зутгэх ямар хэргтэйм . таниас шахаад 2 шуус юуч гарахгуй болсон шдэ
огцроод зайгаа тавиачэ

Бат
Бат

За тэгвэл яагаад махны үнэ унасныг хариулж чадах уу

Холбоотой мэдээ

Back to top button