С.Эрдэнэ: Ч.Сайханбилэг оргож зугтаах хүн биш
Ардчилсан нам УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн сонгуулийн кампанит ажлын хандивыг авч байгаагаа ил зарласан. Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулт, өгч байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ: “Аливаа байгууллага, намд дотоод дүрэм гэж бий. Энд тодорхой тоо дурдмааргүй байна. Нэр дэвшихээ илэрхийлэн, гэрээ байгуулж, үүрэг хүлээгээд ажиллаж байгаа хүмүүс бий. Э.Бат-Үүл нэр дэвшихгүй гэдэг саналд нь хүндэтгэлтэй хандаж байгаа. Харин Ч.Сайханбилэгийг хувь хүнийх нь хувьд сайн мэднэ. Оргож зугтаах хүн биш. Одоогоор тэр хүний талаар мэдээлэл авсан зүйл алга. Монгол улсын Ерөнхий сайд байсан хүн арай ч ийм ёс зүйгүй, хууль зөрчсөн асуудал гаргахгүй байлгүй. Тэр хүнийг гэм буруутай эсэхийг нь одоогоор тогтоогдоогүй байгаа шүү дээ. Шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй үед хэнийг ч гэм буруутайд тооцохыг хориглодог. Сүүлийн үед манайд нэг муухай арга түгээмэл хэрэглэгддэг болж. Хэн нэгнийг олон нийтийн сүлжээгээр байхгүй болтол нь харлуулдаг” хэмээн ярилаа.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
lalruud lalruudaa omooroh uymdaa zugtaagui yasiin tegeed
Ene erdene bas ih solioroh yumaa ih muuhai adgiin muu novsh shu. Uuliin amiig buheld ni avaad neg amralt nertei yum baiguulsan bas
За битгий хуц,муу бах мэлхий царайлсан цайрсан хулгайч аа
Ulsiin herenge ard tumnii herengiig olon terbumaar n hohirooj olon l muu ym hiisen odoo zugtaad garsan huniig buruugui gej emeerj bga hun uu