УЛС ТӨР

УИХ-ын чуулганы ирц бүрдээгүйгээс, эхлээгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдөр /2020.01.16/-ийн нэгдсэн хуралдааныг 10:00 цагт зарлаад байгаа ч одоогоор УИХ-ын гишүүдийн ирц бүрдэхийг хүлээж байна.

Өнөөдрийн хувьд УИХ-ын дарга Г.Занданшатар эзгүй байгаа бөгөөд тэрбээр УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөлийн дарга нар, УИХ-ын зарим гишүүний хамтаар Австрали улсад томилолттой ажиллаж байгаа юм. УИХ-ын дарга эзгүй байсан ч дэд дарга чуулганыг хөтлөн явуулах учиртай байдаг.

Өнөөдрийн чуулганаар:

  • “Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүн 2019.10.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Учрал нарын 9 гишүүн 2019.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

УИХ-н гишүүд өөрт нь хэрэггүй асуудал хэлэлцхэд ирдэггүй биз дээ. Байгууллагын үйлчлэгч 3 хоног ажлаа тАсалхад халагдана. Энэ шудрага ёс уу

Холбоотой мэдээ

Back to top button