УЛС ТӨР

ЧУУЛГАН: Усны асуудал хариуцсан агентлаг байгуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газар 2019.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” тогтоолын төслийн, анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: Усны агентлаг байгуулахаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгааг дэмжиж байна. Говьд усны асуудал эмзэг асуудал болсон. Ийм нөхцөлд хяналтын механизмыг сайжруулах шаардлагатай. Жилд 500 сая м/куб гүний усыг Монгол Улс ашиглаж байхад усны хуримтлагдсан нөөц нь 564.8 мянган км/куб байна. Тэгэхээр нийт хэрэглээний 80 хувийг гүний ус эзэлж байна гэсэн үг. Газрын гадаргаас хэрэглэж байгаа уснаас 900 дахин их усыг газрын гүнээс ашиглаж байна. Тэгэхээр дэлхий нийтийн түвшинд хүрч ажиллахын тулд хуульд ямар заалт тусгасан бэ гэв.

Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ: Бодлогыг хэрэгжүүлэх агентлаг байх шаардлагатай гэж үзэж байгаа. Орон нутагт бодлогыг хэрэгжүүлдэг алба зайлшгүй байх ёстой. Одоогоор сав газрууд гүйцэтгэнэ гэж байгаа. Булганд таван сав газар бий. Гэтэл говийн нутагт сав газар гэдэг нэгж байхгүй. Тэгэхээр энэ асуудлыг эргэн харах шаардлага бий.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Усны агентлаг байгуулах асуудал үнэхээр чухал. Үүнийг 100 хувь дэмжиж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Сайхан зорилго байж болно. Гэхдээ сайхан хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрэгжүүлэхийн тулд агентлаг байгуулж нүсэрдүүлээд яах юм бэ. Үүний ард хүнд суртал л явна шүү дээ. Өнөөдөр говьд баахан төмөр зам барьж, дуртай газраасаа ус гаргаж байна. Дараа нь төмөр замтай боллоо ч, усгүй болчихно шүү дээ. Сахарын цөл шиг цөл бий болчихвол, тэнд хүн амьдрах аргагүй болох юм биш үү.

Тус тогтоолын төсөлд Усыг хэрхэн ашиглах, хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх агентлагийг улсын хэмжээнд байгуулах шаардлагатай бөгөөд хуулийн төсөлд сав газрууд энэ ажлыг хариуцахаар тусгасан байгаа юм байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button