Нийгэм мэдээ

Судалгаа: ЕБС-ийн 13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи хэрэглэжээ

Ажлын байр, их сургуулийн лекцийн танхим, цайны газар, автобус, бусад үйлчилгээний байгууллага гээд хаана ч явсан "утаат угж"-тай хүмүүс биднийг хүрээлсээр.

Тэр бүү хэл электрон тамхины хэрэглээ ЕБС-ийн сурагчдын дунд ч бий. Ямар ч хяналтгүй, хямд үнэтэй байгаа нь сурагчдын хэрэглэх шалтгаан болоод буйг мэргэжилтнүүд онцолж буй.

Судалгаанаас харахад, Монгол улсын 15-69 насны хүн амын дунд 24.2% буюу 5 хүн тутмын 1 нь тамхи татаж байна. Үүнээс эрэгтэй 43.7%, эмэгтэй 5.0%. Эрэгтэйчүүдийн дунд тамхины хэрэглээ эмэгтэйчүүдээс 8.7 дахин их байна. Тамхины хэрэглээнээс үүдэлтэй жил бүр 4300 орчим хүн нас барж байна. Эдгээр нас баралтын 72% нь 70-аас доош насанд тохиолдож байна. Тамхи татаж эхэлсэн нас нь дунджаар 18.9.

Гэр орон сууцандаа 10 хүн тутмын гурав нь дам тамхидалтад өртөж байна. Үүнээс эмэгтэйчүүд гэртээ, эрэгтэйчүүд ажлын байрандаа дам тамхидалтад өртдөг аж. Ингэхдээ тамхи татдаг насанд хүрэгчдийн 85.3 хувь нь үйлдвэрийн янжуур тамхийг сонгон хэрэглэдэг бол 23.7 хувь электрон тамхи хэрэглэдэг байна.

Мөн Боловсролын орчин дахь хүүхдийн эрх хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаанаас харахад ЕБС-ийн 13-17 насны суралцагсдын 24.8 хувь буюу дөрвөн суралцагч тутмын нэг нь сүүлийн нэг сард электрон тамхи хэрэглэж, 10 суралцагч тутмын нэг нь янжуур тамхи татсан байна.

Электрон тамхи хэрэглэгчдийн дунд уушгины үрэвсэл, амьсгалын замын цочрол, цээж хорсох, зүрхний цохилт хэт хурдсах зэрэг шинжүүд илэрч байгаа талаар Hopkins Medicine болон Truth Initiative байгууллагууд анхааруулсаар байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button