Нийслэлийн гурван байршилд гал гарчээ
 
						Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотод гурван байршилд гал гарсныг Онцгой байдлын газрын алба хаагчид бүрэн унтраажээ.
Тодруулбал, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэх дуудлагыг 16 цаг 07 минутад хүлээн авсан байна. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийг очиход иргэн П-ийн 6х12 метрийн хэмжээтэй үүдний амбаар, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг унтраасан байна.
Мөн Баянгол дүүрэгт байшин шатаж байна гэх дуудлагыг 18 цаг 04 минутад хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын 10 дугаар хэлтсийн ангийг очиход иргэн Ц-ын 3х4, 3х2 метрийн хэмжээтэй хана, 2.5х6 метрийн хэмжээтэй хоёр амбаар эд хогшлын хамт бүрэн шатсаныг унтраалаа.
Улмаар Баянгол дүүргийн 30 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 31-ний өдрийн 00 цаг 22 минутад хүлээж авч тус дүүргийн Онцгой байдлын 63 ангийн алба хаагчид очиход 28 метр.кв гал тогооны өрөөний 2х3 метрийн хэмжээтэй хана, 2.5х6 метрийн хэмжээтэй тааз хэсэг шатаж байсныг яаралтай унтрааж бусад эд хөрөнгийг хамгаалжээ.
Иргэн та бүхнийг галын аюулаас урьдчилан сэргийлж, өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд зүйлсээ хохиролд оруулахгүй байхыг анхааруулж байна.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үйлдвэрийн хагас коксжсон нүүрс гэр ахуйн зуух, гөлмөн төмрөн янданд ?!?