Нийгэм мэдээ

Төрдөө хаягдсан ахмадууд тэтгэврийг ₮49-55 мянгаар нэмэх нь хангалтгүй гэж үзэж байна

Багш нар 13 хоног ажил хаясны эцэст 2026 онд цалингаа 76 хувиар нэмүүлэхээр болсон. Харин эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд цалингаа мөн л 3.5 сая төгрөгт хүргүүлэх шаардлага тавьж байна. Тэд ирэх долоо хоногийн пүрэв гарагаас эхлэн хугацаагүй ажил хаяна. Салбарын сайд нь хэлэлцээр хийнэ, гэхдээ шууд 3.5 саяд хүргэх боломжгүй, 2026 оноос үе шаттайгаар нэмнэ гэж мэдэгдээд буй.

Харин эмч, багш нараас өмнө тэтгэвэр нэмэхийг шаардаж жагссан ахмадууд одоо ч үр дүнд хүрээгүй хэвээр байна. Өөрөөр хэлбэл төр, засаг тэднийг тоохгүй хоёр сарын хугацаа өнгөрлөө.

Ерөнхий сайд ахмадын тэтгэврийг 8 хувиар нэмэх боломжтой гэж мэдэгдсэн. Харин МАН-ын бүлгийн дарга 8.6 хувиар нэмэхээр тооцоолсон гэж мэдэгдээд байна.

Ингээд харвал ахмадын тэтгэврийг 8.6 хувиар л нэмэх боломжтой гэж үзжээ. Одоо бүрэн тэтгэврийн /өндөр насны/ доод хэмжээ 689,000 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 572,400 төгрөг байгаа.

Харин 8.6 хувиар нэмэгдвэл бүрэн тэтгэврийн хэмжээ 748,254 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ 621,626 төгрөг болохоор байна. Тодруулбал, 59,254-49,226.4 төгрөгөөр тус, тус нэмэгдэх аж. Иймд ахмадууд энэхүү нэмэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, үргэлжлүүлэн шаардана гэдгээ илэрхийлж байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ахмад үе энэ улс орныг ажиллаж,амьдарч хөгжүүлсний хүчинд эрхэм төрийн түшээд та нар ажиллаж байгаа гэдгийг ухаарах сэхээтэн хүн байхгүй гэж үү.ахмад настнаа хүндэтгэж асуудлыг шуурхай шийдвэрлэх хэрэгтэй байна даа.

Холбоотой мэдээ

Back to top button