Нийгэм мэдээ
"The MongolZ" баг 5-6 дугаар байрт шалгарч, 72,500 ам.доллароор шагнагдав

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "Intel Extreme Masters Chengdu 2025" тэмцээн Хятад улсын Чэнду хотноо Playoffs шатны тоглолтууд боллоо.
"The MongolZ" баг шөвгийн дөрөвт шалгарахын төлөө Бразилын "FURIA" багийн эсрэг "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 0:2 онооны харьцаатай ялагдлаа.
Улмаар "The MongolZ" баг "Intel Extreme Masters Chengdu 2025" тэмцээний 5-6 дугаар байрт шалгарч, 72,500 ам.долларын шагналыг авсан байна.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.