УЛС ТӨР
“О.Баасанхүү гишүүн Ардчилсан намд элсэх санал хүсэлтээ гаргаагүй байна”
УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарна гэдгээ мэдэгдэж байсан билээ.
Учир нь тэрээр өнгөрсөн хугацаанд МАХН-ын дарга Н.Энхбаяртай намын удирдлагын эрх мэдлийг булаацалдаж, эв түнжин муутай байж ирсэнтэй холбоотой. Улмаар намаасаа гарч, АН-д элсэх хүсэлтэй байгаа гэх мэдээлэл хөвөрсөн юм.
Тэгвэл Ардчилсан намд элсэх хүсэлтээ гаргасан эсэх талаар УИХ-ын гишүүн АН-ын дарга С.Эрдэнэ хэлэхдээ “О.Баасанхүү гишүүн манай намд элсэх талаараа санал хүсэлт гаргаагүй байна. Одоогоор холбогдсон зүйл алга” хэмээлээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баасанхүүгээс болгоомжил маш урвамтгай шинжтэй нөхөр. Намынхаа мэдлийг нэг удаа хуурч авсан талтай.
Баасанхүүг шударга залуу гэж бодсон чинь худлаа юм байна.Тэтгэвэр тэглэх буруу гэж байснаа удалгүй зөв болооод явчихсан.Үнэний төлөө биш хүн
namiin bnzal umuu