НИЙГЭМНийгэм мэдээ

Сайд: 2026 онд ₮3 сая, 2027 онд ₮3.5 сая болгоно / Эмч нар: Бодитой биш тул нөгөөдөр ажил хаяна

Эмч, эмнэлгийн ажилчид цалингаа сарын 3.5 сая төгрөг болгох шаардлага хүргүүлж, энэ пүрэв гарагаас эхлэн ажил хаялт зарлах тухайгаа илэрхийлээд буй.

Өнгөрсөн хугацаанд эмч, эмнэлгийн ажилчид Төв талбайд жагссан хэдий ч үр дүнд хүрээгүй учир ажил хаялт зарлахаар болсон. Харин Засгийн газраас ирэх оны төсөвт цалин нэмэх ямар ч боломжгүй гэх байр суурийг илэрхийлж байсан.

Гэтэл өчигдөр буюу /2025-11-10/-ны өдөр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эмч, сувилагч нарын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэх тооцооллыг танилцууллаа.

Ингэхдээ, "2026 оны нэг сараас 30 хувиар нэмж, арван сар гэхэд салбарынхаа ажилчдын цалинг 3 сая төгрөгт хүргэх зорилт тавьсан. Эх үүсвэрийн тухайд төсөв дээр 191 тэрбум төгрөгийг хуваарилсан, Эрүүл мэндийн даатгалын сан дээр 104 тэрбум төгрөгийн авлагатай, мөн НДС-аас баланс тэнцвэржүүлсэн байдлаар 103 тэрбумыг авахаар буй. Үүнээс гадна ЭМДС санхүүгийн сахилга баттай байх юм бол 200-300 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой.

2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгож зарласан. Энэ хүрээнд даатгалын сангаа зузаатгавал шаардаж буй 3.5 сая төгрөгийн цалинтай болох нь хол зүйл биш" гэж хэлэв.

Харин Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Эрүүл мэндийн яамтай тохирсон эсэх, пүрэв гарагт ажил хаях эсэхийг тодруулахад "Өчигдөр сайдын мэдээлэлтэй танилцсан. Одоогийн байдлаар манай холбоонд танилцуулсан томьёоллоо албан бичгээр ирүүлээгүй байгаа. Дийлэнх эмч нарын зүгээс цалингийн зардлыг төсөвт суулгаагүй ЭМД-д төвлөрүүлнэ гэсэн хөөсөн мөнгөөр амлалт өгч байгааг шүүмжилж байгаа. Яг одоо Эрүүл мэндийн яам руу бодит тооцоолол ирүүлэхийг шаардаж, албан бичиг хүргүүлэх гэж байна. Бид тохиролцоонд хүрч чадахгүй бол пүрэв гарагт ажил хаялтаа хийнэ. Одоогийн байдлаар бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байна" гэв.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ажил хаясан эмч нарыг ил гарсан дээр нь төрийн �##�бан хаагчийнх хувьд хуулийн дагуу ажлаас х�##�ах нь зөв. Харин сайн боллоо. Төсөв ч хэмнэгдэнэ. Тэгээд төгсөх курсийн оюутан, тэтгэвэрт гарсан ахмад настнуудаа ажиллуулахад л болно. Тэтгэвэрт гарсан ахмадуудынхаа 36 сарын ц�##�инг өгөх боломж гарна.

эрка
эрка

Эхлээд тогтолцоо, даатг�##�ын сангаа янзлаад дараа нь ц�##�инруугаа орох нь зөв байх

уншигч
уншигч

Яасан ЭМДС -гаас тонож байсан нь ил болохоор, дахиж тонож чадахгүй боллоо гэж бодохоор уур нь хүрээд ажил хаяж байгаа юм уу. Ер нь бол энэ байдлыг д�##�имдуулаад яар�##�тай тусламж, эх хүүхдийн эрүүл мэндийн байгууллага, гэмтэл, х�##�дварт, өрхийн эмнэлэгээс бусдыг татан буулгаж хувьд шилжүүлээд бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй байхдаа.

Зочин
Зочин

Хүнд өвчтөн амь нсааа �##�дв�##� тэр үйлдвэрчний холбоо нь хариуцлагаа хүлээгээрэй м�##�нуудаа

Монгол
Монгол

НДС ЭМДС -г эмч эмнэлгийн ажилчдын ц�##�инг нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэр болгоно гэвэл бас л гажуул�##� шүү дэ, Даатг�##�ын сан нь даатгуулагч иргэдэд эм эмнэлгийн хэрэгсэлийн үнийн тодорой хэсгийг төлөх зориулагдсан хуримтлуулсан болохоос эмч эмнэлгийн ажилчдын ц�##�ин олгох төсөвийн цоорхойг нөхөх эх үүсвэр биш гэдгийг ойлгож байгаа болов уу

Холбоотой мэдээ

Back to top button