Украины хүчин Запорожье мужийн хэд хэдэн тосгоноос ухарлаа
Украины зэвсэгт хүчний өмнөд бүсийн штаб мэдэгдэхдээ цэргүүд нь Запорожье мужийн хэд хэдэн хотоос ухарсан гэжээ. Цэргүүд бие бүрэлдэхүүнийхээ амь нас, аюулгүй байдлыг хамгаалахын тулд Ривнополь тосгоноос ухарсан байна. ОХУ-ын цэргүүд тус бүсэд давшиж байсныг зогсоосон гэж тус штаб мэдэгджээ.
Олександровка, Хуяйпол тосгонд ОХУ-ын арми хүчтэй цохилтоо үргэлжилүүлж байгаа юм. Мөн Привильне, Зеленый Хай, Павливка, Вороне, Степове Новопавловскийн суурин газруудын ойролцоох довтолгоо эрчимжсэн байна. Украины зэвсэгт хүчний дээд командлагч Александр Сырский мягмар гарагт /2025.11.11/ хэлэхдээ зүүн фронт дээр нөхцөл байдал мэдэгдэхүйц дордсон хэмээсэн юм. Түүний хэлснээр ОХУ-ын хүчин өтгөн манан тогтсон цаг уурын нөхцөл байдлыг ашиглан Украины бэхлэлт хооронд нэвтэрч байгаа аж.
Украины эрх баригчид Малокатериновка тосгоноос хүүхэдтэй гэр бүлүүд нүүн шилжихийг тушаажээ. Мөн Хуляйполе тосгоноос хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зохион байгуулалттай явуулж эхэлсэн байна.
Эх сурвалж: Euro News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.