М.Оюунчимэг: Ёс зүйн дэд хороо намайг “Үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл алга” аа гэсэн

Ёс зүйн дэд хороо өнөөдөр /2020.01.21/ хуралдаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх гишүүдийн асуудлыг хаалттай хэлэлцлээ.
Хуралдааны дараа УИХ-ын гишүүн М.Оюунчимэг сэтгүүлчдэд мэдээлэл өгч, тайлбар хийлээ.
Тэрбээр “Энэ асуудал гарч эхлэхэд л үндэслэлгүй мэдээлэл гэдгийг нь би мэдэгдэж байсан. “Үндэслэлгүй мэдээлэлд анхаарлаа хандуулна уу” гэж Б.Бат-Эрдэнэ даргад хүсэлтээ өгч байсан. Мөн АТГ-т албан ёсны тайлбар өгөөч гэдэг хүсэлт ч тавьсан. Ёс зүйн дэд хороо намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл алга аа гэсэн. Мөн шалгуулах хүсэлт гаргаад байгаа ТББ-ынхантай холбогдож, бодит мэдээлэл өгье, уулзъя, би өөрөө байгаа газар чинь яваад очъё гэж гурван удаа хүсэлт тавьсан. Хариу өгөхгүй байж байгаад дараа нь н.Цэнд-Аюуш гэдэг залууг төлөөлөл болгож явуулсан. Намайг яагаад үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзээд байгаагаа тайлбарлаач гэтэл тайлбарлаж чадаагүй. Би энэ хөдөлгөөний цаана ямар хүмүүс байгааг судалж үзсэн. Хууль хяналтын байгууллагаас ч өрсөлдөгч нар чинь ийм мэдээлэл явуулаад байгаа юм биш үү ч гэж хэлж байна” хэмээлээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
бусдынхаа доолуурыг өгөхгүй завшиж байснаа юу гэх вэ.шуналтай авгай ичээч
tsalingaaraa amidardag abgai mongoo tsugluulsaar bj arai gej heden terbum bolgoj bhd yah gej gutgeed bnaa kk