НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Шинэ вирус нь агаар дуслын замаар халдварладаг болохыг анхааруулж байна

Эрүүл мэндийн яамнаас дэлхийн зарим улс оронд шинэ коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан өнөөдөр /2020.01.22/ хэвлэлийн хурал хийлээ.

“Хятад улсад шинэ Коронавирусийн халдвараар 282 хүн өвчилж, 6 хун нас барсан, мөн Тайланд улсад 2, Япон улсад 1, БНСУ-д тус тус нэг тохиолдол зөөвөрлөгдөж бүртгэгдсэн” тухай ДЭМБ-аас албан ёсоор мэдээллээ. Мөн АНУ, Австрали, Филлипин улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа аж.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл, “ДЭМБ-тай манай яам хамтран ажиллаж өдөр бүр мэдээлэл авч ажиллаж байна. Мөн хил гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа.Энэтхэг Хонг-Конг улсаас ирсэн халуурсан, ханиалгасан, амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрсэн ЗУРГААН хүнийг тусгаарлаж, шинжилгээ хийсэн. Ингэхэд шинэ вирусийн ямар нэгэн халдвараар өвчлөөгүй болох нь тогтоогдсон.Мөн иргэддээ зориулсан цуврал сэрэмжлүүлгийг хүргэж байна. Зоонозын өвчин судлалын төв, ХӨСҮТ хамтранбэлэн байдалд ажиллаж байна. Шинэ вирус нь агаар дуслын замаар халдварладаг болохыг анхааруулж байна” гэлээ.

Мөн тэд, “БНХАУ-д 14 эмч, эмнэлгийн халдварласан мэдээлэл байна. Вирус нь ахуйн замаар халдварлаж байсан бол агаар дуслын замаар ч тусах эрсдэлтэй гэж анхааруулсан. Одоогийн байдлаар энэ өвчнийг эмчлэх вакцин гараагүй байгаа. Шинэ төрлийн эмчилгээ хийж байна. Манай улсад томуу өвчний халдвар өндөр байгаа учраас коронавирус халдварлах эрсдэлтэй” хэмээн сэрэмжлүүлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button