Гадаад мэдээДЭЛХИЙ

Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн боллоо

“Forbes” сэтгүүлийн тооцооллоор дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск 600 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн болсон байна. Түүний “SpaceX” компани ирэх жил IPO зарлаж, зах зээлийн үнэлгээ нь 800 тэрбум ам.доллар хүрнэ гэх хүлээлт үүссэн тул түүний хөрөнгө өсжээ. Маск “SpaceX” компанийн 42 хувийг эзэмшдэг юм.

Даваа гарагийн /2025.12.15/ байдлаар тооцоолбол “SpaceX” компани IPO зарласнаар Маскийн хөрөнгө 168 тэрбум ам.доллароор ихсэж 677 тэрбум ам.доллар болно. Аравдугаар сард Илон Маск 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн болсон.

Маск “SpaceX”-ээс гадна 230 тэрбум ам.долларын үнэлгээтэй “xAI” нэртэй хиймэл оюун ухааны компанийг эзэмшдэг. Түүний хөрөнгийн ихэнх хувийг эзэмшдэг “Tesla” компанийн хувьцаа нь бүрдүүлдэг юм. Маск тус компанийн 13 хувийг эзэмшдэг. Арваннэгдүгээр сард “Tesla”-гийн хувьцаа эзэмшигчид Маскт 1 их наяд ам.долларын шагнал цалин олгохыг дэмжсэн билээ.

 Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манай хэдэн "луйварын баячууд" нэртэй балагтангууд Элон Маскын хөрөнгөнд нь яасан их атаархацгааж шөнө болгон орондоо шээс алдаж байгаа болооо...????????????

Нэргүй
Нэргүй

Энэ хүн толгойгоороо мөнгө олдог манайхан хулгайлж мөнгө олдог.

Аан
Аан

Чухам л хөрөнгө нь буурч байна, тэнэглэж байна, тэнэг амьтан гэцгээгээд байсан чинь яагаад мандчив аа тээн?

Зочин
Зочин

Худлаа яриад байх юм .Манай Батболд Амарбаягалан,Баярцогт нар байхад анхны хүн гэнээ

Иргэн
Иргэн

Энэ хүн манайд хөрөнгө оруулалт хийгээсээ.

Холбоотой мэдээ

Back to top button