Шилийн голоос ирсэн наадамчид: Төв цэнгэлдэхэд "Хонгор нутаг"-ийг хамтдаа дуулахыг ерөөе

Төв Азийн цээжин дэх Монгол Улсын төв талбай өчигдөр олны хөлд дарагдаж, зүг зүгийн монголчуудын зүрх сэтгэлд ойр өнжлөө. 20 жилийн 1000 орчим оролцогчтой эхэлж байсан "Дээлтэй Монгол" наадам өдгөө дэлхийн монгол туургатнуудын хүсэн хүлээдэг баяр болжээ.
Тухайлбал, ӨМӨЗО-ны нутаг, хошуу бүрээс төлөөлөл зорин ирсэн байна. Эрдэнэбаяр, Сарантод хэмээх Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуунаас ирсэн найзуудтай цөөн хором хөөрөлдлөө. Тэд Монгол Улсад анх удаа ирж үзэж байгаа бөгөөд монгол наадмыг ч анхлан дэргэдээс нь үзэж сонирхож буй. Хэлсэн үг бүрээ "үнэхээр сайхан, догдлом" хэмээх тодотгох нь сэтгэл нь баяр бахдалаар дүүрэн байгааг илэрхийлэх мэт.
-Сайн байцгаана уу. Та бүхэн аль нутаг хошуунаас зорин ирэв?
-Намайг Эрдэнэбаяр, миний найзыг Сарантод гэдэг. ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуугаар нутагтай. Анх удаа Монгол Улсад ирээд сэтгэл их хөдөлж байна. "Дээлтэй Монгол наадам"-д бас анх удаагаа оролцож байгаа.
- Та бүхний бодлоор "Дээлтэй Монгол наадам"-ын онцлог нь юу вэ?
-Бүх монголчууд, үндэстэн ястнууд өөр өөрсдийн хувцас зүүсгэлээрээ гоён нэг дор цугларахыг харах сайхан байна. Газар газрын монголчууд цугласан ийм олуулаа хуран цугласан байгаа нь үнэхээр гоё юм. Бид ч бас үзэмчин хаваастай дээл, цамцаа өмсөөд ирсэн. Үзэмчин дээл олон янз. Зундаа цамц, хавар намартаа хаваастай дээл өмсөх нь элбэг.
-Монгол Улсад анх удаа ирлээ гэж байна. Сэтгэгдлээсээ хуваалцал?
-Үгээр тайлбарлахын аргагүй үнэхээр сайхан. Өөрийн эрхгүй догдлоод л байна. Хоёр хөдөөгүүр яваад ирсэн. Зайсан толгой гарч, Тэрэлж орж, Чингис хааны морьт хөшөө үзсэн. Монголд Улсын байгаль онгон дагшнаараа, ариун санагдаж байна. Дөнгөж хотын зах руу гарахад л гол горхи урсаад л. Туул гол их сайхан.
-Хэр удах төлөвлөгөөтэй байна?
-Наадам өнгөрөөд буцна. Монгол наадмыг анх удаа үзэж байгаа болохоор үзэх, сонирхох боломжтой бүхий л зүйлийг үзэж, амжуулах санаатай.
-Өвөрмонголд бөхчүүд их очиж барилддаг шүү дээ. Тэгэхээр бөх муугүй мэдэх байх. Энэ наадамд хэнийг түрүүлнэ гэж бодож байна?
-Бөх үздэг. Монгол бөхчүүд маань бүгдээрээ сайн барилдаасай гэж хүсэж байна. Энэ жил Баянхонгороос аварга төрчих болов уу гэж харж байна. Улсын арслан Э.Батмагнайг дэмждэг. Дайчин, мэдрэмжтэй, уран барилдаантай бөх. Төв цэнгэлдэхэд "Хонгор нутаг" дуугаа хамтдаа дуулахыг ерөөе. Мөн Б.Орхонбаяр арсланг бас дээгүүр барилдах болов уу гэж бодож байна.
Тэд ийн яриад өнгөрсөн жилийн Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн төрсөн нутаг Баянхонгор аймгийн "сүлд дуу" болох "Хонгор нутаг"-ийг дуулав.
Видео:
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өвөр, Ар Монгол гэж ялгалгүй монголчууд нэг дор цуглаж, үндэсний хувцсаараа гоёж байгаа нь үнэхээр бахархмаар сайхан дүр зураг байна
Өвөр, Ар Монгол гэж ялгалгүй монголчууд нэг дор цуглаж, үндэсний хувцсаараа гоёж байгаа нь үнэхээр бахархмаар сайхан дүр зураг байна
Shiliin goloos irsen ah duusdaa saihan naadam uzej, saihan dursamj avaarai gej husey
Ийм мэдээ уншихаар монгол хүн болж төрснөөрөө бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм байна
Ийм мэдээ уншихаар монгол хүн болж төрснөөрөө бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм байна
Naadam bol zovhon sport bish neg undesnii setgeliig negtgedeg bayar shuu
Хонгор нутаг дууг хамтдаа дуулахыг ерөөсөн нь үнэхээр сэтгэл хөдөлгөм сайхан үг байлаа
Uvur Mongol, Ar Mongol gej yalgalgui neg soyoltoi neg undes shuu
Анх удаа Монголд ирээд ийм сайхан сэтгэгдэлтэй буцаж байгаа нь бидэнд ч бас баяртай мэдээ байна
Tuul gol, Terelj, Chingisiin hushuug uzeed taalagdaj baigaa ni saihan sonsogdoj bn
Үндэсний дээл хувцсаараа гоёж, өв соёлоо дэлхийд харуулж байгаа нь хамгийн үнэ цэнтэй зүйл
Batmagnai arslang demjdeg humuus ih olon yum baina shuu
Зочдоо халуун дотноор угтаж авдаг монгол зан улам дэлгэрээсэй
Mongolchuud neg negnee ingej hundelj yavah ni hamgiin saihan
Дээлтэй Монгол наадам жил ирэх тусам улам өргөн цар хүрээтэй болж байгаад баяртай байна
Naadmiin ueer iim saihan setgeliin yariltslaga unshihad uneheer goy bna