Улс төрийн мэдээ

ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулгыг чөлөөлж, Д.Мөнхзоригийг томиллоо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулгын бүрэн эрх өнөөдрөөр дуусгавар болж, түүний оронд Д.Мөнхзоригийг томилжээ.

Д.Мөнхзориг 1980 онд Арвайхээр хотод төрсөн. ШУТИС-ийн КТМС-ийг Компьютерийн техник хангамжийн инженер, Удирдлагын академыг Төрийн захиргааны менежер мэргэжлээр тус тус дүүргэсэн. Эрх зүйч мэргэжлийг Түшээ дээд сургуульд эзэмшсэн ба мөн мэргэжлээр тус сургуульд зэргээ ахиулан магистр хамгаалсан байна.

2022 оноос хойш өнөөг хүртэл Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны даргаар ажиллаж байв.

Хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ-тээ

  • Өөрийн орлого: 75 сая
  • Гэр бүлийн орлого: 15 сая
  • Нийтийн орон сууц 1, автозогсоол 1, баригдаж дуусаагүй орон сууц 1: 352 сая
  • Автомашин: 38 сая
  • Өмчлөх-4640м2-1, Эзэмших-0.07га-2 газартай: 50 сая
  • Хадгаламж: 18 сая
  • Койн 4: 16 сая
  • Зээл: 81 сая хэмээн мэдүүлсэн байна.

Шүүхийн тухай хуульд зааснаар Гүйцэтгэх нарийн бичгийн дарга ажлын албыг өдөр тутмын удирдлагаар хангах үүрэгтэй. Хууль зүйн дээд боловсролтой, эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, сүүлийн таван жилд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй Монгол Улсын иргэн байх шаардлага хангах учиртай. Ерөнхий зөвлөлийн даргын санал болгосноор Ерөнхий зөвлөл томилж, чөлөөлнө.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button