Улс төрийн мэдээ

В.Ганзоригийг дахин 30 хоногоор хорихоор боллоо

Алтны хоёр боссын маргааныг товч өгүүлвэл, В.Ганзориг дөрвөн жилийн хугацаанд олборлолтоороо ₮570 тэрбумын ашиг олж, ₮161 тэрбумын татвар төлөхөөс зайлсхийсэн, бусдын 14.7 тэрбумыг залилсан, хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд 2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээр эрүүгийн хуулийн дөрвөн зүйл ангиар шалгагдаж, нэг сарын хугацаатайгаар цагдан хоригдоод суллагдсан.

Тодруулбал, прокуророос В.Ганзоригт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах санал гаргасан байна. Анхан шатны шүүх уг саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн боловч Ерөнхий шүүгч шүүгчийн захирамжийг хянажээ. Ингэхдээ прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид ямар нотлох баримтыг үндэслэсэн, ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасныг хуульд нийцүүлэн тайлбарлаагүй гэж үзсэн байна. Улмаар шүүгчийн захирамжийг өөрчилж, В.Ганзоригт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэжээ.

14.7 тэрбумаа залилуулсан хэмээн гомдол гаргасан Г.Ариунболд бол Урьхан Б.Чинбатын хамтрагч. Булаацалдаж буй газрын лиценз "Вайнд майнд" ХХК дээр бүртгэлтэй. Уг компанийг 2022-2025 онд Г.Ариунболд, Б.Чинбат нар эзэмшиж байсан бол 2025.05.21-нээс өнөөг хүртэл В.Ганзориг эзэмшиж буй юм.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ygd ingj negniigee ingj bdgin nuguu hunee bas shalgaval yasn ym

Холбоотой мэдээ

Back to top button