Гадаад мэдээДЭЛХИЙ

Хиймэл оюуны хөгжлийг сааруулахыг уриалсан нь Хятадын эсрэг хийж буй Хүйтэн дайны арга барил гэв

Хиймэл оюун ухаан хөгжүүлдэг АНУ-ын “Anthropic” компанийн гүйцэтгэх захирал Дарио Амодей тус технологийн хөгжлийг удаашруулахыг уриалсан эсээ нийтэлсэн юм.Тэгвэл БНХАУ-ын төрийн дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг “Global Times” сонин тус эсээний талаар редакцын нийтлэл бичихдээ, аюулгүй байдлын эрсдэлийг хөндсөн, үндэслэлтэй байр суурь мэт харагдаж болох ч үнэн хэрэгтээ Хятад руу чиглэсэн Хүйтэн дайны үеийн арга барил гэжээ.

Амодей бямба гарагт /2026.09.12/ нийтэлсэн эсээндээ хиймэл оюун ухааны хамгийн дэвшилтэт загваруудын хөгжлийг сааруулж, аюулгүй байдлын эрсдэлийг зохицуулахад хугацаа олгох санал дэвшүүлсэн байна. Түүний саналыг “OpenAI”-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтмэн болон “SpaceX”-ийг үүсгэн байгуулагч Илон Маск нар дэмжжээ. Мөн Амодей БНХАУ-д тавьсан микрочипийн экспортын хяналтыг чангатгаж, Хятадын хиймэл оюун ухааны лабораториуд бусад компанийн загварыг хуулбарлаж байна гэх болгоомжлолыг шалган таслан зогсоохыг АНУ-д уриалсан юм.

Тэгвэл “Global Times” сонин редакцын нийтлэлд дээрээ “Амодей энэхүү эсээгээрээ технологийн хөгжилд саад тавьж, зохицуулалтын монопол тогтолцоогоор Хятадын хиймэл оюун ухааны хөгжлийг хязгаарлан, дэвшилтэт технологийн салбарт Вашингтоны ноёрхлыг хадгалах, Хятадыг дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын тогтолцооноос түлхэн гаргахыг” зорьж байна гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button