“Айчи–Нагояа 2026” Азийн зуны XX наадмын дугуйн спортын засмал замын эрэгтэйчүүдийн цуваа уралдаанд 18 улсын 18 тамирчин гурван гараанд хуваагдан өрсөлдлөө. Тус төрөлд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн “Ханжоу–2022” Азийн наадмын хүрэл медальт, "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ С.Жамбалжамц хүрэл медаль хүртэж, Монголын багийн анхны медалийг хүртлээ.
С.Жамбалжамц Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэж буй юм. Тэрбээр Азийн чансаагаар хоёрдугаарт эрэмбэлэгдэж байсан тул гурав дахь гараанд сүүлээсээ хоёрт гарсан байна.
Тус төрөлд Алексей Луценко /41:24.05/ цагийн амжилтаар алтан медаль, Имамура Шүнсүкэ /42:58.04/ цагийн амжилтаар мөнгөн медаль хүртсэн бол манай улсын тамирчин С.Жамбалжамц /42:58.06/ цагийн амжилтаар хүрэл медаль хүртсэн юм.
Б.САНАА






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.