НИЙГЭМНийгэм мэдээ
Өнөө шөнө Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар хасах хэм болж цочир хүйтэрнэ
Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг хүргэж байна. Өнөө шөнө буюу есдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд сумдын нутгаар хөрсөн дээр 0 градусыг давж цочир хүйтрэх аж.
Маргааш /2026.09.23/ баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, өндөрлөг даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхаарууллаа.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.