НИЙГЭМ

18–55 насны, ажилгүй эсвэл туслах малчид мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байна

Энэ оны эхний наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 589  удаагийн мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 242 нэгжээр буюу 69.7 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Нийт бүртгэгдсэн мал хулгайлах гэмт хэргээс 300 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаар илрүүлэлт 51.5 өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй гарчээ.

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд үүний хүрээнд гарал үүсэл тодорхойгүй мал, махны тээвэрлэлтийг шалгах, хяналтын цэгүүдийг шинээр байгуулах болон зах, худалдааны төвүүдэд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж эхлээд байгаа аж.

Энэ онд илрүүлсэн онцлох хэргээс дурдвал, "Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт нэр бүхий 3 иргэн үгсэн тохиролцож, тээврийн хэрэгсэл ашиглан нийт 50 удаагийн үйлдлээр бусдын 66 тооны бод, 328 тооны бог малыг хулгайлж нийт 180,530,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлжээ.

Мөн Төв аймгийн нутаг дэвсгэрт 29 тооны эр ямааг хулгайлан өөрийн өвөлжөөндөө нууж байгаад porter маркийн машинаар ачиж явсныг илрүүлэн холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд нь гол төлөв 18–55 насны, ажилгүй эсвэл туслах малчид бөгөөд амар хялбар аргаар ашиг олох зорилгоор уг гэмт хэргийг бүлэглэн үйлддэг байна. Тэд иргэдийн малыг бэлчээрээс нь тууж, тээврийн хэрэгсэлд ачих эсвэл бэлчээрт нь нядлах аргыг дийлэнхдээ ашигладаг.

Иймд иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд малаа байнгын хариулгатай байлгаж, удаан хугацаагаар эзэнгүй орхихгүй байх, мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээр завдсан, эсхүл үйлдсэн тухай мэдээ, мэдээллийг мэдсэн даруйдаа цаг алдалгүй цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд болон өөрт хамгийн ойр цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button