НИЙГЭМНийгэм мэдээ
МУГТ Б.Сэр-Одын охин С.Номин-Од Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байна
МУГТ, марафонч Б.Сэр-Одын охин С.Номин-Од Япон улсын Айчи-Нагояа хотод болж буй Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцоно. Тэрбээр эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн урьдчилсан шатны дөрөвдүгээр гараанд гарах юм.
Тус гараа Японы цагаар 19:57 цаг буюу Монголын цагаар өнөөдөр 18:57 цагт эхлэх хуваарьтай байна. С.Номин-Од 2025 оны наймдугаар сарын 24-нд Японы Кобе хотод болсон тэмцээнд 100 метрийн зайг 12.53 секундэд туулж, өсвөрийн болон залуучуудын үндэсний рекорд тогтоосон аж. Түүний хувьд Японы томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож Азийн наадмын эрхээ авчээ.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.